Нийгмийн бодлогын байнгын хороо хуралдаж байна. Энэ үеэр гишүүд электрон тамхины хэрэглээний талаар хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Б.Саранчимэг "Электрон тамхины асуудалд УИХ-ын гишүүд их ач холбогдол өгч байгаа. Учир нь электрон тамхи хүүхдүүдийг маш их хордуулж байгаа. Ялангуяа сургуулийн орчинд, ер нь хаа сайгүй хэрэглэж байна. Дэлхий нийт электрон тамхины хор уршгийг зарлаад хориглож байна. Тэгэхээр манайх хориглож чадахгүй юмаа гэхэд онцгой татвар тавих тал дээр анхаарч ажиллах шаардлагатай байна.
УИХ-ын гишүүн Ч.Ундрам "Импортоор орж ирж буй электрон тамхинд онцгой албан татвар ногдуулах шаардлагатай байна. Электрон тамхины сөрөг нөлөөлөл ихсэх тусам эргээд төсөвт ирэх дарамт нэмэгдэнэ. Энэ асуудлыг Эрүүл мэндийн яам, Сангийн яам анхааралдаа авч ажил болгомоор байна" гэв.
Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг "Импортоор орж ирж буй тансаг хэрэглээ болон электрон тамхинд татвар ногдуулах хуулийн төсөл бэлэн болсон байгаа. Гэхдээ энэ асуудлыг төсвийн тодотголоос тусад нь УИХ, ЗГ-т оруулж ирж, ирэх оны төсөвтэй уялдуулан цогц байдлаар оруулж ирэхээр бэлтгэлээ хангаж байна" хэмээв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.160.177
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - www.Hot24.pw
Хариулах