С.Бямбацогт, Г.Дамдинням хоёр Хөгжлийн банкны хэргээс сугараад үлдчихэв үү?!

14 цаг 17 минутын өмнө

Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон зургаан гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Ерөнхий прокурор гаргах гэж байгаа тухай мэдээлэл байсан. Нэр устайгаа хэд хоногийн турш зарлагдсан. 

Тэгвэл өнгөрсөн даваа гариг /2022.4.25/-т Ерөнхий прокуророос УИХ-ын даргад нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг хөндөх болсноо мэдэгдсэн санал ирүүлжээ. Хоёр нь алга болчихжээ. Тодруулбал, Хөгжлийн банкнаас төрсөн дүүгийнх нь компани 2019 онд 61 тэрбум төгрөгийн зээл авсан асуудалд холбогдоод байсан УИХ-ын гишүүн С.Бямбацогт үлдсэн байна.

Мөн УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байхдаа Г.Дамдинням, Х.Ганхуяг нарын хамаарал бүхий компанид 33 тэрбум төгрөгийн зээл олгосон. Ерөнхий прокурор Г.Амартүвшин, Х.Ганхуяг хоёрыг нь түдгэлзүүлье гэчихээд Г.Дамдинннямыг орхижээ. Тэднийг Хөгжлийн банкны хэргээс яагаад сугараад үлдчихсэн бэ гээд улс төрийн хүрээнийхэн, намынхан нь гайхацгааж байна. С.Бямбацогтын тухайд тэдгээр дөрвөн гишүүний бүрэн эрхийн асуудлыг шийдэж буй Халдашгүй байдлын дэд хорооны гишүүн юм. “...Энэ нь зөрчил болно” гэх мэтээр нэлээд хэл ам дагуулж байна.

Түүнчлэн сугарч үлдсэн хоёр гишүүн хоёулаа УИХ-ын Байнгын хорооны дарга байгаа нь анхаарал татаж буй аж. С.Бямбацогт Хууль зүйн байнгын хорооны дарга бол Г.Дамдинням нь УИХ-ын Боловсрол, соёл, спортын байнгын хорооны дарга юм байна.

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 28. ПҮРЭВ ГАРАГ. № 85 (6817)



Сэтгэгдэл (15)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.21.124.132
    2022/04/29

    harin ch hugljiin bankni zeeld nuluuluugv gdg ni batlagdtsn bhad danda ingej hutsatsgaana

    Хариулах
  • 103.229.123.96
    2022/04/29

    Монголд үнэн гэдэг үгийг ер нь хэрэглээд хэрэггүй юм байна

    Хариулах
    • 103.111.68.3
      2022/04/29

      Үнэн ингээд арга мэх ихтэй илүү их хулгайч иймэрхүү луйварчдыг үлдээгээд байхаар хэлэх үг алга тэнгэрийн гэсгээл амсвал таарах н-ууд

  • 213.87.131.43
    2022/04/29

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - www.Hot24.pw

    Хариулах
  • 103.140.11.238
    7 цагийн өмнө

    Шалгадаг газар нь шалгаад ажилаа хийсэн байхад ингээд харлуулаад баймааргүй байна. Ховдын төлөө дуугарч их юм хийсэн хүндээ

    Хариулах
  • 66.181.161.25
    8 цагийн өмнө

    Хууль хяналтын байгууллага нь шалгаад гэм буруугүй нь тогтоогдчоод бхад яах гэж ингэж нэгнээ харлуулаад бдаг юм бэ. Хэлэх үгтэй Хийсэн бүтээсэн зүйлтэй хүн шүү. Бямбацогт гишүүн

    Хариулах
  • 202.131.254.126
    8 цагийн өмнө

    Шүүх газар нь шүүгээл гэмгүй гээд гараад ирцэн байхад ингэж битий доош нь ортол ингэж харлуулж байгаач

    Хариулах
  • 202.179.25.157
    9 цагийн өмнө

    Би хувьдаа Амартүвшинг шийтгэх хэрэгтэй гэж бодож байна. Хэрвээ Амартүвшин хөгжлийн банкны захирал байхдаа нөгөө 2-тоо зээл гаргаагүй бол энэ 3 залуу авилга авсан, авилга өгсөн хүмүүс биш байх байлаа. Ямар ч цаг үед авилга өгөх гэж оролдох хүмүүсээс илүүтэйгүүр төрийн өндөр алба хашиж байгаа хүмүүс нийт иргэдийн эрх ашигт нөлөөлж бусдын боломжийг булаах ёсзүйгүй үйлдэл хийх нь авилга өгснөөсөө илүү хүнд ялтай байх ёстой.

    Хариулах
  • 192.82.64.83
    10 цагийн өмнө

    Setgulchid ene bichechid ni oorsdiigoo shuuh hynaltiihan ged bodovhdimu hashaa yum. Ard irgedig toorogdold orulad blgui unen zuv medeeller hangaj baimar yum

    Хариулах
  • 192.82.64.83
    10 цагийн өмнө

    Huuli hynaltihan ni shalgatsan yumig ta nar mynga harlulad yaho de.

    Хариулах
  • 202.131.254.126
    10 цагийн өмнө

    hiisen ajil ihtei toirogtoo ner hvndtei hvniig shal demii harluulah ymdaa shalgah gazar ni shalgaad zow buruug ni togtooson bna daa

    Хариулах
  • 202.126.89.125
    10 цагийн өмнө

    er ni hiisen yumtai hun yagaach ta nar harluulj diilehgui shuu toirogtoo hiisen yumtai yarih zuiltei hun. huuli hynaltiin baiguulaga ni shalgaad holbogdolgui gsn bgaa shuu

    Хариулах
  • 192.82.70.62
    10 цагийн өмнө

    Луйварчдаа болиулаачээ!

    Хариулах
  • 192.82.87.146
    11 цагийн өмнө

    Jinhen hogiin hulgaich uldchihlee

    Хариулах
  • 64.119.29.243
    13 цагийн өмнө

    МАН арай хэтэрхий юм аа. Жинхэнэ луйварчид үлдсэн юм биш үү

    Хариулах