УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Г.Амартүвшин, Н.Алтанхуяг, Х.Ганхуяг нарын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурорын газраас гаргасан.
Энэ асуудлаар Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо өчигдөр /2022.04.27/ хуралдсан. Гэвч Халдашгүй байдлын дэд хороо шийдвэр гаргаж чадаагүй юм.
Харин Улсын Ерөнхий Прокурор Б.Жаргалсайхан “Гишүүдийг албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан гэсэн үндэслэлээр яллагдагчаар татсан. Эрүүгийн хуулийн 22.1-ийн дагуу шалгаж байна. Мөн Хөгжлийн банктай холбоотой 29 хэрэг бүртгэлтийн хэрэг байгааг онцолсон юм.
Ерөнхий прокурорын хэлснээр тус гишүүдийг албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашигласан гэх зүйл ангиар яллагдагчаар татсан байна. Уг зүйл ангиар тэднийг яллавал 2-8 хүртэлх жилээр хоригдох юм.
22.1 дүгээр зүйл. Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах
1.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3.Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.131.43
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - www.Hot24.pw
Хариулах192.82.67.195
Хассуурийн Ганхуяг гээд нэг нам дагасан янхан шиг юм байна, эхлээд Хүн нам, дараа нь биe дааж дэвшээд сүүлд нь Ман руу гүйгээд орчихсон, мөнгө л харж ингэж явсан арчаагүй гүлдгэр юм бна? Наадхаа сайн шалгаж заавал яллаарай!
Хариулах217.6.171.138
ene amartuvshin PIDDAA aimr ih ym hutsdag bsn. Gishuun bolsnii daraa shuud dald orood ugsun. hugiin bandi
Хариулах138.124.146.241
Худлааашдэээ та нар худлаааа
Хариулах92.240.207.173
aa hahah heleh ug alga aa zdu
Хариулах64.119.25.55
altanhuyag bol tom zagas shuu
Хариулах124.158.95.139
shoron morond ni yavuuldgaaraa yavuul! gehdee ter ulsad uchruulsan buh hohirliig ni toluuleh ni chuhal shuu! hudlaa baahan humuus shorond hiigeed amraltaa avaad 2,3 sar bolood garaad irdeg!!!!!!
Хариулах192.82.72.93
Shudargaar yaraltai shiideh
Хариулах