УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Тус хуульд улсын төсвөөс санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтад дараах зүйлсийг тусгахыг хориглосон. Үүнд:
Гэтэл УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Б.Жаргалмаа нар “Айл өрхийн ариун цэврийн байгууламж, гудамжны тохижилт” гэдэг хэсгийг хасах санал гаргажээ.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Нийслэлийн хүн амын 70 гаруй хувийг бүрдүүлдэг гэр хорооллын иргэдийг нүхэн жорлон, яндангаас салгаж, амьдрах нөхцөлийг сайжруулахыг зорьж байгаа. Гэтэл төсвийн болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтгүйгээр уг асуудлыг шийдэх ямар ч боломжгүй. Тиймээс гишүүдээс энэхүү саналыг дэмжиж өгөхийг хүсэж байна”
Сангийн сайд Б.Жавхлан: "Төрийн хэмнэлтийн тухай хуулийг бараг буцааж татахаар болж байна. Ийм хэмнэлтийн хууль гаргаад ч хэрэггүй болж байх шиг байна. М.Оюунчимэг гишүүний хэлж байгаагаар улсын төсвөөр айлын хашаанд жорлон бариад тухайн айлд нь бэлэглээд яваад байх юм байна л даа. Тийм байж болохгүй. Улсын төсвөөр тийм хөрөнгө оруулалт хийж болохгүй. Тэгэхээр М.Оюунчимэг гишүүн та энэ саналаа буцааж татах нь зүйтэй"
Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар: "Засгийн газраас оруулж ирсэн их олон асуудлыг унагаагаад байна. Гэр хороолол руу явж байгаа дэд бүтцийг улсын төсвөөр хийх нь нээлттэй. Харин айлын хашаан доторхыг төсвөөс битгий хий гэдэг зүйлийг хуульд тусгасан. Тэгвэл улсын төсвөөс айлын хашаанд жорлон бариад өглөө. Гэр нь өөрийнх нь, жорлон нь улсынх байх нь. Ийм зүйл хийж болохгүй."
УИХ-ын дарга Г.Занданшатар: "Хуулийн төслийг ойлгомжгүй, салаа утгатай бичсэнээс болж гишүүдийн дунд үл ойлголцож гарч байна. Хэмнэлт ярьж байхад айлын жорлон руу орно гэдэг чинь юу гэсэн үг вэ. Популист популист гэхэд энэ арай хэтэрнэ шүү. Энэ асуудлыг эцсийн найруулга дээр ойлгомжтой болгох хэрэгтэй. Айл өрхийн цэвэрлэх байгууламжийг айлын жорлон гэж ойлгохгүй шүү" гэв.
Гишүүд маргалдсаны эцэст санал хураалт явуулахад "“Айл өрхийн ариун цэврийн байгууламж, гудамжны тохижилтыг улсын төсвөөс санхүүжүүлэхгүй" гэдэг заалтыг хасах санал дэмжигдлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
45.117.32.3
Бохирын шугам хүтэн усны шугам байхад балох юм байгаам даа.
Хариулах103.26.192.226
Engeed baiwal hogjohgui gesen ug ulas oron hun hogjhiin toloo yawj baihad ymaa saijruulhaar ulsiin toswoos mongo gargaad bn geheer mongol oron yaj hogjoh ym tiim hun tord baisni hereggui
Хариулах64.119.18.70
Энэ чинь халамжийн нэг хэлбэр. Хүмүүсээ ажилтай орлоготой болгохоо бодооч ээ. Хүмүүсийн ухамсар дээшлэхээр өөрсдөө соёлтой амьдрахаа щбодно шүү дээ.
Хариулах64.119.18.70
Татвар төлөгчдын мөнгийг ийм дэмий юманд үрж байдаг тэнэгүүдийн саналыг нөгөө 76 малууд нь дэмжиж байдаг ёстой хэлэх үг алга даа
Хариулах64.119.18.70
УИХ ын 76 их муу ажиллаж байна. Айл өрхийн ариун цэврийн байгууламж, гудамжны тохижилтыг УЛСЫН төсөвөөс санхүүжүүлэх юм байна. ТӨСӨВийн мөнгийг өөрсдийнхөө сонгогч нарт ариун ариун цэврийн байгууламжид барихад зориулж байдаг УИХ ын гишүүн байна гэхээр харамсалтай. ХЭЛЭХ муу үг олдохгүй нь.
Хариулах213.87.131.43
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - www.Hot24.pw
Хариулах66.181.160.83
Estoi hereggvi tged l ym l bol mngo ideh argaa olj yddag ym
Хариулах103.212.116.216
Бүсгүйчүүд минээ үснээсээ уртхан сэтгээч.Даамсаг жорлон мэтхэнээр бүү хөөцөлд.Ингэж нэр олох гэж улайрах хэрэггүй.
Хариулах