Талийгаач М.Алтан-Оргил буюу реппер Orice-г амиа алдахаас өмнө дээрэмдсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаан өнөөдөр Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.
Өмгөөлөгч Р.Булгамаа Шүүхээс хэрэгт холбогдсон этгээдэд Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу гурван жилийн хорих ял оногдуулсан. Энэ хэрэг нь зургаадугаар сарын 24-нөөс өмнө үйлдэгдсэн учраас Өршөөлийн хуульд багтах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэн гурван жилийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ял болгон өөрчиллөө.
Тухайн этгээдийн зорчих эрхийг хязгаарлах ялыг нь Баянзүрх дүүргээр хязгаарласан" гэх мэдээллийг өглөө.
Хохирогчийн ар гэрийн зүгээс “Ямартай ч тэдний гэмт хэрэг үйлдэж, дээрэмдсэн байна гэдгийг нь шүүх тогтоолоо. Миний хүүг тэр үед зодсон, утсыг нь дээрэмдсэн байсан. Амь нас хохирсон, дээрэмдсэн, биед нь халдсан асуудал нэг л газар болсон хэрэг явдал. Тиймээс бид амьд байгаа цагтаа хүүгийнхээ амь нас хохирсон хэргийг үнэн зөвөөр шийдүүлэх хүртэл явах болно” хэмээн ярьсан юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
107.77.210.81
Шүүх хар, цагааныг ялгаж зөв шийдвэр гаргажээ
Хариулах213.87.150.230
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - www.Hot24.pw
Хариулах