Тоглоомын талбайгаас алга болсон 12 настай хүүг нэг хоногийн дараа ойгоос эсэн мэнд олжээ

2022/05/02

Өчигдөр /2022.05.01/ -ний өдрийн 18:22 цагт Цагдаагийн байгууллагын тусгай 102 дугаарын утсанд 12 настай, хүү Сүхбаатар дүүргийн ... дүгээр хороо, Шарга морьтын зуслангийн хүүхдийн тоглоомын сааданд тоглож байгаад сураггүй алга болсон дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж хүүг өнөөдөр 12:25 цагт алга болсон газраас долоон км зайтай, ойгоос олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.

Хүүгийн биеийн байдал хэвийн гэж Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээллээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.144.128
    2022/05/03

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах