СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бага насны хүүхдийн хоолойд олс углаж, гулсуураас түлхсэн хэрэг гарчээ

Өчигдөр 10 цаг 26 минут

Бага насны хүүхдийн хоолойд олс углаж, гулсуураас түлхсэн хэрэг гарчээ.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн VIII хороонд байрлах орон сууцны тоглоомын талбайд тоглож байсан зургаан настай охины хоолойг боож, ухаан алдуулсан тухай дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн байна.

Мэдээллийн дагуу шалгалт явуулахад тус тоглоомын талбайд тоглож байсан ойролцоо насны танихгүй хүүхэд охины хоолойд олс углаж, гулсуурын уруу түлхсэн бөгөөд улмаар охины амьсгал боогдож, ухаан алджээ. Тус хүүхдийг ГССҮТ-д хүргэгдсэн бөгөөд одоогоор охины биеийн байдал хүндэвтэр эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа аж.

Хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж байна.

Иймд эцэг, эхчүүд хүүхдэд тавих хараа хяналтаа сулруулахгүй байхыг сэрэмжлүүлж байна.



Сэтгэгдэл (10)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.157.38
    Өчигдөр

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт --- http://Hot24.pw

    Хариулах
  • 202.21.110.94
    Өчигдөр

    Гэр бүлийн хүмүүжил эцэг эхийн заг ааш хүн чанар маш муу болсон

    Хариулах
  • 202.55.188.113
    Өчигдөр

    Юу болоод бнаа энэ ниыгэм чинь

    Хариулах
  • 202.126.88.175
    Өчигдөр

    TV nuud eldev yanziin yum gargaad bgaa bolimoor yuma

    Хариулах
  • 202.126.88.175
    Өчигдөр

    Sanaatai gehuu enchodoo

    Хариулах
  • 64.119.30.130
    Өчигдөр

    яанаа юу болоод байна аа хүүхдүүд хүртэл харгис болоод байх юм Эцэг эхчүүд минь хараа хяналтаас сайжруулж байгаарай даа Ээ бурхан минь

    Хариулах
  • 139.5.219.196
    Өчигдөр

    тархи нь үхжээгүй байгаадаа осолтой шүү

    Хариулах
  • 202.9.40.96
    Өчигдөр

    Tom hun bol sanaatai gemeer... Yahaaraa hooloigoor ni oosorloj bgaan bol ydahdaa gedseer ni uyhgui dee

    Хариулах
    • 124.158.95.169
      Өчигдөр

      ugaasaa uyaad baih ch heregvi shte

  • 202.55.188.92
    Өчигдөр

    Хүүхдүүдэд нарийн уяа битгий өгөөчээ аюултай бна шүү

    Хариулах