Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс хамтран “ХАМТДАА ХӨДӨЛМӨРЛӨЕ-ХАМТДАА ХӨГЖЬЕ” нэгдсэн өдөрлөгийг өнөөдөр /2022.05.04/ зохион байгууллаа.
Тус өдөрлөгт УИХ-ын гишүүн Э.Батшугар, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Хуягбаатар, дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай, дүүргийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга Э.Энхтуул нар оролцлоо.
Өдөрлөгөөр Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого шийдвэр, Нийслэл, дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах,, иргэдэд мэдээлэл зөвлөгөө өгөх, ажилгүй иргэдийг ажлын байранд зуучлах, Хөдөлмөр эрхлэлтийн Үндэсний зөвлөлөөс 2022 онд хэрэгэжүүлэхээр баталсан хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх, нийгмийн халамжийн олон талт үйлчилгээг иргэдэд нэг цэгээс хүргэх зорилгын хүрээнд зохион байгуулагдлаа.
Мөн өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг сурталчлан борлуулалтыг дэмжих, хувиараа хөдөлмөр эрхлэгч, ажил олгогч байгууллагуудыг хөдөлмөрийн зах зээлийн мэдээ, мэдээллээр хангах үйлчилгээг үзүүлсэн юм.
Өдөрлөгийн үеэр зорилтот бүлгийн (хөгжлийн бэрхшээлтэй) иргэнийг байнгын ажлын байраар хангаж буй “ТЖТБ” ХХК, “БАЯН ХҮДЭР” ХХК, “АЛАГ ТАРАГ” ХХК, “НОМИН ХОЛДИНГ” ХХК-тай ”САНАМЖ БИЧИГ” байгуулж гарын үсэг зурлаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.145.35
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт --- http://Hot24.pw
Хариулах