Голомт банкны санаачлан хэрэгжүүлж буй Монголын мэдээллийн технологийн салбарынхны нэгдсэн форум “Open Tech Summit-2022” яг одоо Шангри-Ла Улаанбаатар зочид буудалд зохион байгуулагдаж байна. “Open Tech Summit-2022” нь Монголын мэдээлэл, технологийн салбарын хүрээнд болж буй анхны томоохон форум бөгөөд цаасгүй, дижитал эвент гэдгээрээ онцлогтой. Энэхүү форумын хамтран зохион байгуулагчаар CIO Club Mongolia, START, Монголын Программ Хангамж Үйлдвэрлэгчдийн Холбоо ТББ зэрэг байгууллагууд ажиллаж байна.
Өнөөдөр болж буй тус арга хэмжээнд Монголын мэдээлэл, технологийн салбарт ажиллаж буй байгууллагын удирдлагууд уригдан оролцох ба салбартаа тэргүүлэгч гүйцэтгэх удирдлагууд, мэргэжилтнүүд илтгэл тавьж, панел асуудлын хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэх юм. Мөн энэ үеэр Монголын блокчэйн, крипто салбарт өрсөлдөж буй NFT компаниуд танилцуулгаа хийж, өөрийн бүтээгдэхүүний талаар нээлттэй мэдээлэл өгч байна. Голомт банк ч өөрийн картын болон хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний талаарх мэдээллийг өгч, зарим банкны үйлчилгээг үзүүлэхээс гадна шинээр гаргасан Si картыг үнэ төлбөргүй авах эрхээр форумд оролцогчдод бэлэг барих болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.149.184
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт --- http://Hot24.pw
Хариулах