Засгийн газраас 2022 оныг "Монгол улсад зочлох аялал жуулчлалын жил"-ээр зарласантай холбоотой зорилтот ажлууд эхэлжээ.
Монгол Улс энэ оны 2 дугаар сарын 14-ны өдөр олон улсад хилээ нээхээ зарласантай холбогдуулан БОАЖЯ-аас аялал жуулчлалын салбарыг богино хугацаанд сэргээхийн тулд салбарын төлөөллийн санал, хүсэлтийг сонсох удаа дараагийн уулзалтуудыг зохион байгуулсан.
Уулзалтын дүнд аж ахуйн нэгж, байгууллагуудаас гарсан санал, санаачлагыг бодлогоор дэмжих ажлын хүрээнд 2022 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн Засгийн газрын хуралдааны тэмдэглэлд цар тахлын үед ажлын байраа хадгалж үлдсэн аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудын нийгмийн даатгалын шимтгэлийн хуримтлагдсан өр төлбөрийг хугацаатай хойшлуулах, БНСУ-ын аялагчдыг визийн шаардлагаас чөлөөлөх, агаарын тээврийн чөлөөт өрсөлдөөнийг бодитоор хэрэгжүүлэх, салбарын аж ахуйн нэгж, байгууллагуудыг дэмжих хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх болон "2023 оныг Монголд зочлох жил болгон зарлах" тухай чиглэлүүдийг тусгуулсан нь бодит ажил хэрэг болж эхэллээ.
Тодруулбал,
Цаашид "2023 оныг Монгол Улсад зочлох аялал жуулчлалын жил болгон зарлах" болсонтой холбогдуулан аялал жуулчлалын салбарын аж ахуйн нэгжүүдийг дэмжих, салбарыг сэргээхэд чиглэсэн нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай ажлуудыг холбогдох төрийн захиргааны төв байгууллагуудтай хамтран үе шаттай хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Эх сурвалж: БОАЖЯ
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.149.184
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт --- http://Hot24.pw
Хариулах103.229.120.160
МИАТ-н үнээ хямдруулаарай. МИАТ гэж даварсан газар олон ч аялалын компани дампууруулсан даа.
Хариулах