Зэвсэгт хүчин, батлан хамгаалах салбарт бугшсан яргалал, дарангуйлал арилах биш арга хэлбэрээ өөрчлөөд улам өргөжиж байгааг үндэсний хэмжээний судалгаанууд ил болгосоор байна. Энэ талаар ХЭҮК-оос УИХ-д өргөн барьсан 21 дүгээр илтгэлийн мөрөөр “Зууны мэдээ” сонин өмнөх дугаартаа “Таван цэрэг тутмын нэг нь дэглүүлж байна” хэмээн хөндсөн билээ. Тэгвэл нэгэнт шийдвэр гаргагчдын ширээн дээр очсон мэдээллийн дагуу цэргүүд бэлгийн хүчирхийлэлд өртөж байгаа талаарх хүний эрхийн байгууллагын баримтыг хүргэе.
Хүмүүнлэг нийгэмд хүний эрх хэрхэн хөсөр хаягдаж, хүний наад захын хэрэгцээгээр хангахгүй дэглэж буйг цэргийн алба хаагчид өөрсдөө нэрлэснийг өмнөх дугаартаа хөндсөн. Тодруулбал, хүссэн үед бие засуулахгүй байх, хугацаа зааж биелэгдэх боломжгүй үүрэг өгөх, халуун хүйтэнд удаан хугацаагаар гадаа зогсоох, зодох цохих, согтуугаар чиглэл зүй бус тушаал өгөх, мөнгө эд зүйл нэхэх, цээжин дээр буу цэнэглэх, буугаар цохих, хуваарийн дагуу хоол идэх боломжгүй болгох, бусдыг зодуулах, алгадаад ир гэх мэтээр тушаах гэх мэт.
Кейс-1
...Зэвсэгт хүчин...“Бэлэг эрхтэнээр байнга оролддог байсан. Ийм байснаас үхсэн нь дээр гэж бодож байсан... Нэр хүнд минь олны өмнө гутаагдсан”
/2017 онд халагдсан цэргийн алба хаасан иргэний тэмдэглэлээс/
Мөн хөл нүцгэн гаргах, бэлтгэл сургуулилтын цагийг уртасгах, хугацаагүй жагсаалын бэлтгэл хийлгэх, халуун үед эсвэл өдрийн турш удаан хугацаагаар номхон командтай зогсоох, бууны гох буцаах, гуяны махтай цохих, ус өгдөггүй эсвэл бөөлжтөл хоол, ус ихээр өгөх, хооллосны дараа суниалгах, аранз үүрүүлж гүйлгэх, нударга дээр нь гар тулж хэвтүүлэн цээж, бөгс рүү нь өшиглөх, өвдөлт мэдрүүлэхэд чиглэсэн үйлдэл хийх гэсэн бие махбодын шинжтэй дүрмийн бус харьцаа байдаг гэдгийг дурдсан байгаа юм. Үүний хор уршгаар ялгаварлан гадуурхалтад өртсөн хугацаат цэргийн алба хаагчдын 8.4-8.7 хувь нь зарим үед, 3.2-6.9 хувь нь байнга сэтгэл санаагаар унах, сэтгэл санааны тавгүй байдалд ордог. Ярилцлагаар офицер, ахлагч нар тааруухан гүйдэг байлдагчийг хэл амаар доромжлох, боловсрол, ар гэрийн байдлаар нь ялгаварлан гадуурхах, нэр хоч өгөх, шоглох тохиолдол цөөнгүй байдаг гэж хариулжээ.
Мөн хүсэл зоригийн эсрэг тодорхой үйлдэл хийх, эсвэл хийхгүй байхыг албадах, заналхийлэх, гутаан доромжлох болон бусад хэлбэрээр сэтгэл санааны шаналал үүсгэсэн эсэх талаар тодруулахад дарга, захирагч, ахлагчдаас “Миний үед ингэдэг байсан, тэр тийм байсан гэх байдлаар өөрсөдтэйгөө болон өмнөх оны цэргүүдтэй харьцуулан зүй бус шаардлага тавьдаг, халуун, хүйтэнд зогсоох, хүнээс үг сонсох үүрэг авах, хугацаа зааж биелэгдэх боломжгүй даалгавар өгөх, нэр хоч өгөх, үг хэлээр доромжлох, айлган сүрдүүлэх, заналхийлэх, нийт бие бүрэлдэхүүний өмнө ар гэртээ болон даргад гомдол, мэдээлэл гаргасан гэж буруушаах, мэдээлэх замаар бусдадаа гадуурхагдах” гэсэн байна. Тухайлбал, цэргийн алба хаагчдын 1.8 хувь нь ахлагчийн, 1.2 хувь нь офицерын, 0.7 хувь нь бусад байлдагч (хал цэрэг, эсвэл он жав)-ийн, 0.6 хувь нь харуулын даргын заналхийлэлд өртөж байсан гэж хариулсан бол офицер, ахлагчийн 2.6 хувь, бусад байлдагч (хал цэрэг, эсхүл он жав)-ийн 6.1 хувь, харуулын дарга нарын 4.3 хувь нь хугацаат цэргийн алба хаагчдыг хэл амаар доромжлох, нэр хоч өгөх, элдвээр шоолох, эсвэл хараалын үг хэлэх зэргээр дүрмийн бус харьцаа гаргадаг гэдгээ хүлээн зөвшөөрчээ.
Кейс-2
...Хилийн цэрэг.... намайг хониндоо яв “П” минь, түлш оруул, хоол хий гэж байнга зодоод байсан. Тэгээд орой болгон миний эм болно шүү гээд дур хүслээ ёс бусаар хангадаг байсан... 22:00 цагийн үед.... /Сум дундын ... дугаар шүүхийн шийтгэх тогтоол/
Тэгвэл ХЭҮК-ын судалгаагаар цэргийн алба хаагчдын дүрмийн бус харьцааны зөрчил нь бие махбодын, сэтгэл санааны, эдийн засгийн, сахилгын дүрэмд заагдаагүй арга хэмжээ авах, цэргийн дүрэмд заагаагүй ажил хийлгэх хэлбэрээр илэрч байгаагаас гадна бэлгийн хүчирхийллийн шинжтэй үйлдлүүд цөөнгүй тохиолдож байна гэсэн ноцтой асуудлыг дэлгэжээ. Социологийн судалгаанд оролцогчдоос ямар нэгэн хэлбэрээр бэлгийн дарамтад өртөж байсан талаар тодруулахад бусдыг үнсэх тушаал өгөх, тоглоом тоглуулах, бие болон бэлэг эрхтэнээр оролдох, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах зэргээр илэрч, зэвсэгт хүчинд найман хугацаат цэргийн алба хаагч бэлгийн дарамтад өртсөн гэсэн бол цэргийн алба хаасан 17 иргэн бэлгийн дарамтад ямар нэгэн байдлаар өртөж байснаа илэрхийлжээ.
Энэ талаар ХЭҮК “Бэлгийн хүчирхийлэл нь хүний эрхийн ноцтой зөрчил, жендэрт суурилсан хүчирхийллийн нэг хэлбэр бөгөөд цэргийн алба хаагчдын хоорондын итгэлцэл, харьцаа, албаны нэр хүндэд сөрөг нөлөөтэй. Цэргийн анги, байгууллага дахь бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх нь цэргийн бүх алба хаагчдад ялгаварлан гадуурхалтгүй, аюулгүй ажлын орчин нөхцөлийг хангахад чухал ач холбогдолтой. Дэлхийн улс орнуудын цэрэг, армийн салбарт хийсэн судалгаа шинжилгээний ажилд энэ талаар заавал хөнддөг нь түүнээс гарах сөрөг үр дагавраас урьдчилан сэргийлэхтэй холбоотой” гэв. Харин Зэвсэгт хүчний жанжин штабаас тодруулахад “Одоогоор ямар нэг мэдээлэл өгөх боломжгүй. Холбогдох хүмүүс марш тактикын тэмцээнд явсан” гэсэн хариултыг өглөө.
Үргэлжлэл бий...
С.БЭРС
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 6. БААСАН ГАРАГ. № 91 (6823)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.162.178
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт --- http://Hot24.pw
Хариулах66.181.190.26
tsergiin alba eroos ingej yvagddaggui shuu ah egch naraa minii biy 2020onii 2 dubaar eelneer Hugatsaat tsergiin albiig haasan. Setgel duuren hangaluun l uldsen. er n bol olon aaviin huuhduud tsuglasan gazar ylihgui zantai shalihgui yumnuud l neg negnee deerelheh asuudluud gardag. ahlagch officeruudiin hariltsaa handlaga deer bicsenees shal uur shuu. guie yahav gants shanaa ent r bol blguil yah v tend chin olon zaluuchuud baigaashde bugd oor oor husel sonirholtoi ter bugdiig negtgej neg bolgohiin tuld degleh asuudal bol baidag. deglehch gjde sunialgana, holiin zain guilt hiine, jagsaaliin beltgel int r geed tuhain tsergiin biy byldart n heregtei l yum hiilgedeshde. Er n haraad baihad tseregt on javuudda ner muutai yvsan muu sanaatai nohduud l halagdaj ireed tegj yrij bichdeg yum shig sanagddag shuu. (za tgeed avah geehiin uhaanaar handana bizdee)
Хариулах66.181.184.109
Эх орноо манаж буй эр цэрэг, эх орон ээж аавын хайртай хүү, охид хөвгүүдийнхээ аав, үр ач нарынхаа өвөө. Хүний ёсноос гадуур авирласны ял шийтгэл маш хатуу чанга байх ёстой. EР НЬ БОЛ АЛАХ Ч БАГАДНА.
Хариулах66.181.161.41
Яана даа Би хоёр хөөрхөн хүүтэй Айх юмаа
Хариулах84.136.91.77
Tsereg nereer huuhdiig bieiin bolood setgel zuin uvchtei bolgood bainaa
Хариулах66.181.161.124
Баньдидна гсн үгүү
Хариулах43.242.243.104
Зээ хүүгээ цэрэгт явуулах дургүй байна ийм юм их сонсож байна өөрт хүртэл ийм дохиолдол гарч байсан арми хэзээ сайхан сэтгэл санаа зоволтгүй болсон цагт л хүүгээ цэрэгт явуулана сая зарлан авсан явуулахгүй амьд дээрээ
Хариулах202.9.40.75
Үр хүүхдээ цэрэгт явуулах.юм бол яргалуулж дуусах юм байна. Юун цэргийн хүмүүжил битгий хэл цээрлэх ёстой муу муухайг үзүүлж сэтгэлзүйн өвчтэй хүн болгох юм байна гэж бодож сууна. Яах вэ иргэд минь. Үр хүүхдээ яаж аюулгүй орчинд өсгөж хүмүүжүүлэх вэ ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨ!!!! Энэ Цэргийн харгислалуудаа шалгаж хянаж устгаачээ. Дээрхи бүх яргалалууд байдаг гэдгийг халагдсан цэргүүд ярьдаг юм байна лээ. Тухайн үед нь ил гаргавал амьд эргэж ирэх боломжгүй болдог гэсэн. Энх цагийн цэргүүд ийм байж болохгүйг анхааралдаа аваарай ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨ!!!!!!!
Хариулах