ТЕГ-ын дарга Б.Заяабалын хууль бус үйлдлүүдэд яаралтай хариуцлага тооцох шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүллээ


Иргэн Ж.Энхбат өнөөдөр /2022.05.09/ Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабалын хууль бус үйлдлүүдийг шалган хариуцлага тооцох асуудлаар АТГ-т ханджээ.

Тэрбээр "Татварын Ерөнхий газрын дарга Д.Заяабалын гэмт хэргийн шинжтэй асуудлаар гомдол гаргаж байна. Учир нь Монгол Улсын эдийн засаг маш их хүндэрсэн энэ үед төрийн байгууллагын дарга нар төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулж, тансаглаж байна. 

ТЕГ-ын дарга Д.Заяабал нь 2020 оны 12 сарын 9-ны өдөр "Анна фээшн" гэдэг компани урьдчилгаа 293 сая төгрөгийг шилжүүлсэн байна.  Ажилчдынхаа хувцсыг хийлгэх, шинэчлэх зорилгоор. Ковидын хуулиар төрийн үйлчилгээний бүх байгууллага хэмнэлтийн горимд шилжиж, барилга байгууламж барихгүй, засвар шинэчлэл хийхгүй, эд хогшил худалдаж авахгүй, элдэв зүйлд төсөв мөнгө зарахгүй гээд хууль хүртэл  гаргачихаад байхад ТЕГ-ын дарга нь удаа дараа, хууль зөрчиж, гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргаад байна.

1. тендергүй, сонгон шалгаруулалтгүй, урьдчилгаа 293 сая төгрөг шилжүүлсэн байна. 

2. Улаанбаатарт хүүхдийн эмнэлэг хүрэлцэхгүй, ээжүүд хүүхдүүдээ эмнэлгийн шалан дээр хэвтэж байхад Сүхбаатар, Чингэлтэй, Татварын газрынханд 9 давхар барилга байгуулж барьж өгч байна. Энэ бол Ковид болон хэмнэлтийн хуулийг ноцтой зөрчиж байна. 

Өнөөдөр татварынханд шинэ өрөө тасалгаа хэрэгтэй юу, хүүхдийн эмнэлэг хэрэгтэй юу. Татварынхан шинээр барилга барих нь нэн шаардлага ажил биш. Тиймээс энэ асуудлыг АТГ-т шалгуулахаар өгч, гомдол гаргаж байна. 

Ерөнхий сайд нь эдийн засгаа сэргээхээр Шинэ сэргэлтийн бодлого гэж яриад байдаг. Гэтэл удаа дараа хууль зөрчиж байгаа Татварын Ерөнхий газрын даргад хэн ч хариуцлага тооцохгүй байна. Саяхан нь хүртэл ТЕГ-ынхан төсвийн мөнгөөр ном гаргаж, хэвлүүлсэн. Энэ талаарх мэдээлэл шилэн данс дээр байдаг. Гэвч энэ номоо албан хаагчдаараа 1 ширхэгийг нь 50 мянган төгрөгөөр заруулж байна. 




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.145.110
    2022/05/10

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт --- http://Hot24.pw

    Хариулах
  • 64.119.20.119
    2022/05/09

    Монголын булайг дэлгэвэл далай

    Хариулах