Оюутны автобусны картыг төгсөх хүртэл нь сунгана

2022/05/11

Оюутны U-Мoney буюу автобусаар зорчих картыг тухайн оюутны нийт суралцах хугацаагаар сунгахаар болжээ. 

Оюутнууд тав, зургаадугаар сард багтаан сургуулийнхаа оюутны карт хариуцсан ажилтанд хандан картаа идэвхжүүлж ашиглах боломжтой юм. 

Ингэснээр жил бүрийн хичээлийн шинэ жил эхлэх үед карт сунгалтын ажилтай холбогдон оюутнууд картаа сунгуулах хүсэлтээ сургуульдаа өгөх, картаа хураалгаж идэвхжүүлэх, мөнгө тушаасан баримт бүрдүүлэх зэрэг хүндрэл, чирэгдэл үүсэхгүй болж байгаа юм.

Харин намар картаа сунгуулаагүй оюутнууд картаа сургууль дээрээ идэвхжүүлэн ашиглах боломжтой аж. Мөн картаа хаясан гээсэн бол Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн салбаруудад хандан картаа сэргээлгэн аваад шууд ашиглах боломжтой хэмээн Улаанбаатар Смарт Карт ХХК-аас мэдээллээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.162.74
    2022/05/12

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт --- http://Hot24.pw

    Хариулах