"Кью Эс Си" компани Хөгжлийн банкинд 60 тэрбум төгрөг төлөхөө мэдэгджээ

2022/05/11

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

Сангийн сайд Б.Жавхлан: "Өнөөдрийн байдлаар Хөгжлийн Банкны чанаргүй зээлээс 201 тэрбум төгрөг төлөөд байна. Мөн өнөө маргаашгүй 60 тэрбум төгрөгийг "Кью Эс Си" компаниас төлөхөө мэдэгдсэн.

Цаашид Хөгжлийн Банк маш хариуцлагатай байж, хуулиа баримталж ажиллах ёстой. Өөрийн гэсэн хуультай институц тул ил тод, нээлттэй байж, чанаргүй зээл зэрэг асуудлыг гаргаж болохгүй. 

Саяхан Олон Улсын Валютын Сангийн төлөөлөл манай улсад ажиллахдаа Хөгжлийн Банк ийм байдалтай ажиллавал татан буулгасан нь дээр гэсэн. ОУВС ингэж хэлж байна гэдэг нь хөрөнгийн зах зээлд ийм мессеж очих эрсдэлтэй. Иймээс энэ онд балансаа сайжруулахын төлөө хичээж ажиллана. 

Хөгжлийн банкны чанаргүй зээл төлөгдөхгүй байсаар 12 сарын 31 гэхэд тайлан муу гарвал Хөгжлийн банкийг татан буулгана. Энэ жилдээ чанаргүй зээлийн 800 тэрбум төгрөгийг төлүүлэх төлөвлөгөөтэй байна. Одоогоор цугларсан 260 тэрбум төгрөг нь Самурай бондын 30 хувьд нь хүрнэ. Хөгжлийн банк дээр үүссэн ТӨҮГ-тай холбоотой зээлийг хэрхэн төлүүлэх талаар дараагийн хурлаар шийдвэрлэж мэдээлнэ.

Хөгжлийн банкийг татан буулгаж, Засгийн газарт дарамт болгохгүйн тулд чанаргүй зээлүүдийг төлүүлэхэд анхаарч байна. Засгийн газраас Хөгжлийн банк дээр удирдан зохицуулж байгаа учраас хэвийн байдалд нь оруулж чадна гэдгээ харуулах ёстой. Цаашдаа улам шахаж ажиллана.




Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.162.74
    2022/05/12

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт --- http://Hot24.pw

    Хариулах
  • 103.242.47.34
    2022/05/11

    Хөгжлийн банкыг дампууруулаад энэ олон зуун тэр бум төгрөгийг завших гэж байсан хүмүүсийг хамгаалаад байдаг АН-н гишүүдийг яана вэ

    Хариулах
  • 103.242.47.34
    2022/05/11

    Хөгжлийн банкны асуудлыг гаргаж ирсэн сэтгүүлч нарт баярлалаа.

    Хариулах