Хэнтий аймагт ой хээрийн түймэр гарч 2.5 га газар шатжээ


Хэнтий аймгийн Норовлин сумын Онон багийн “Зүүн Олцийн-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 200 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 40 км-т/ өчигдөр орчим ойн түймэр гарсан тухай дуудлага иржээ. 

Тус сумын мэргэжлийн ангийн алба хаагчид ажиллаж, 05.12-ны өдрийн 00:15 цагт түймрийг унтраасан. Урьдчилсан байдлаар түймэрт 2.5 га орчим талбай шатсан бөгөөд манаж хоносон.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Батноров сумын Бэрх тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 42 дугаар анги, Дадал сумын мэргэжлийн ангийн алба хаагчид 22:05 цагт түймрийн голомт руу хөдөлсөн бүлэг Норовлин суманд 02:05 цагт очиж хоноглосон байна. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.150.216
    2022/05/13

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт ---- http://Hot24.pw

    Хариулах