Жагсагчийн биед халдаж ӨШИГЛӨСӨН цагдаад хэрэг нээхээс татгалзжээ

2022/05/12

Залуучууд үзэл бодлоо илэрхийлэн төв талбайд жагсах үеэр цагдаагийн байгууллагаас жагсаалыг хүч хэрэглэн тараасан. Энэ үеэр цагдаагийн алба хаагчид чирэгдээд явж байгаа иргэнийг дахин нэг цагдаа араас нь очиж, өшиглөж тийрсэн нь дүрс бичлэгт үлдэж, олны нийтийн дургүйцлийг ихээхэн хүргэсэн.

Тэрхүү өшиглөж буй цагдаа Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Хэв журмын тасгийн дарга, цагдаагийн хошууч Б.Дулмаадорж юм.

Уг асуудлаар өмгөөлөгч С.Асланбек, П.Еркебулан нар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст эл асуудлаар гомдол гаргасан байна. Харин хэлтсээс "Гэмт хэргийн шинжтэй үйлдэл тогтоогдоогүй" гэсэн үндэслэлээр хэрэн бүртгэлийн хэрэг нээхээс татгалзжээ.

Өмгөөлөгчид удахгүй Нийслэлийн Прокурорын газарт хандахаа илэрхийллээ.



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.190.100
    2022/05/13

    одоо өшиглөөд байж дээ хэрэгсэхгүй юм чинь харин цохиж болохгүйг анхаар

    Хариулах
  • 213.87.150.216
    2022/05/13

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт ---- http://Hot24.pw

    Хариулах
  • 66.181.183.134
    2022/05/12

    dulmaadorj

    Хариулах
  • 66.181.161.117
    2022/05/12

    Тэнэг пиздаг цагдаагаас өшиглөөд гаргаач энүүгээр л дутав гэж

    Хариулах