Т.Доржханд: Сонгуулийн тогтолцоог өөрчлөхийг 100 гаруй мянган иргэн дэмжиж гарын үсэг зурсан


Өнөөдөр /2022.05.12/ УИХ-ын гишүүн Т.Доржханд сонгуулийн тогтолцоог өөрчлөх, Үндсэн хууль өөрчлөхтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Өнгөрсөн долоо хоногт "Өөрсдөө өөрчил, үгүй бол тар" шаардлагын иргэдийнхээ хамт тавьсан. Ингэхдээ УИХ-д таван өдрийн хугацаа өгсөн. Харин энэ хугацаа өнөөдөр дууслаа. Иргэдтэйгээ уулзлаа, ярилцлаа. Сонгуулийн тогтолцоог өөрчлөх шаардлагатай болсон гэдэгт маш олон иргэн санал нэгдэж, өөрсдөө ирж уулзаж байна. Одоогоор 100 гаруй мянган гарын үсэг цуглаад байна. Энэ гарын үсгийг өнөөдөр УИХ-ын даргад хүлээлгэн өглөө. УИХ-ын дарга маш хүндэтгэлтэйгээр, гайхаж хүлээж авлаа. Богино хугацаанд ийм их гарын үсэг зурсан нь хүлээлтээс давлаа" гэлээ



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 139.5.217.17
    2022/05/13

    Ман ын охин компани

    Хариулах
  • 213.87.150.216
    2022/05/13

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт ---- http://Hot24.pw

    Хариулах
  • 202.126.90.46
    2022/05/12

    ҮХ-д өөрчлөлт оруулах асуудлаар нэг намын дарга иргэдийн саналыг авч шийддэг юм биш.

    Хариулах