АН-ын эргэлт /ротаци/-ийн сонгуульд нэр дэвшигчдийг өнөөдөр (2022.05.16) танилцуулж, үнэмлэхийг нь гардууллаа.
Ардчилсан намын Дотоод Сонгуулийн Хороо 2022.05.10-ны өдөр хуралдаж ҮБХ-ны эргэлт /ротаци/-ийн сонгуулийг 2022 оны 05 дугаар сарын 12-оос 29-ний хооронд зохион байгуулахаар шийлвэрлэсэн юм. Энэ жилийн хувьд Үндэсний бодлогын хорооны 304 гишүүнээс 100 гаруй гишүүд эргэлтийн сонгуульд оролцож байгаа бөгөөд үүний зэрэгцээ эмэгтэйчүүдийн болон залуусын суудалд сонгууль явагдаж байна.
Ротацийн буюу дотоод сонгуульд оролцогч нь Ардчилсан намын үзэл баримтлалыг хүндэтгэдэг байх, манлайлалтай байх, өр авлагаггүй байх, гэхчлэн УИХ-ын гишүүдэд тавигддаг шаардлагатай ижил хэд хэдэн шаардлага тавьдаг.
ҮБХ-ны эргэлтийн сонгуульд нэр дэвшигчид өнөөдөр үнэмлэхээ гардаж авснаар энэ сарын 27-ны өдрийг хүртэл гишүүд дэмжигчидтэйгээ уулзаж сурталчилгаагаа хийх бөгөөд харин сонгууль тавдугаар сарын 29-ний өдөр болно.
Энэ дунд хэд хэдэн сонирхолтой гэж хэлж болохуйц хүмүүс АН-ын ҮБХ-ны сонгуульд бүртгүүлжээ. Тухайлбал Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, АН-д эргэн ирснээ зарлаад буй Д.Сосорбарам, "Машинтай жагсагчид" хөдөлгөөний Б.Цэгмид нар багтаж байна.


ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
59.153.115.182
Монгол улсын бүх тэнэгүүд АН-д цугласан юм байна шүү.
Хариулах213.87.134.90
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт -- http://Hot24.pw
Хариулах192.82.78.180
Цэгмэд тэнэг хулгайч
Хариулах