Дархан чиглэлд Баянчадмань сумыг дайран өнгөрөх 37,28 км замыг наадмаас өмнө нээнэ

2022/05/22

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй Улаанбаатар-Дархан чиглэлийн багц 1-р хэсгийн 37.28 км авто замын асфальтбетон хучилтын ажил эхэллээ. Тус багцын ажлыг Арж капитал ХХК гүйцэтгэж байгаа юм. Энэ хэсгийн 37 км замын суурь асфальтбетон хучилтын ажлыг 6 сарын 8 гэхэд дуусгахаа тус компанийнхан танилцууллаа.

Багц-2 дугаар хэсгийн эхний 27 км, Баянчандмань сумын төвийг дайрсан авто замын суурь асфальтбетон хучилтын ажлыг долдугаар сарын 10 гэхэд гүйцэтгэж, зорчих хэсгийг нээх чиглэлийг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар гүйцэтгэгч компанид өглөө. Ингэснээр Торлогтын давааны түр замаар тээврийн хэрэгсэл зорчихгүй болох юм.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.183.178
    2022/05/23

    Завхан,Увсын замыг болон Говь-Алтай Ховдын замыг толь шиг барьсан Хятад компаниудаар нь хийлгээчээ.

    Хариулах
  • 213.87.89.83
    2022/05/23

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт -- http://Hot24.pw

    Хариулах