"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ буруутай албан тушаалтны төлөх 108 сая төгрөгийг байгууллагаас төлүүлжээ

Т.Отгонсувд
2022/05/24

"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ буруутай албан тушаалтны төлөх 108 сая төгрөгийг байгууллагаас төлүүлсэн байна.

Тодруулбал, Төрийн аудитын тухай хуулийн дагуу Аудитын байгууллагаас "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын 2021 оны санхүүгийн тайланд хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар  нийт 230,946.6 сая төгрөгийн 18 алдаа зөрчил илэрсэн байна. 

Ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтнуудад шүүхийн шийдвэрийн дагуу 108.0 сая төгрөгийн нөхөн төлбөр олгохдоо байгууллагаас төлж, буруутай албан тушаалтнаар төлүүлээгүй байна. 

Захиргааны ерөнхий хуулийн 103.1. "Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ’’ гэж заасан байдаг.




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.155.236
    2022/05/25

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт -- http://Hot24.pw

    Хариулах