Гадаадаас ирж байгаа иргэдээр салхин цэцэг өвчний асуумж бөглүүлнэ


Сармагчны цэцэг өвчний талаар Эрүүл мэндийн яамны Нийтийн эрүүл мэндийн газрын Халдварт өвчний хэлтсийн дарга Л.Энхсайхан мэдээлэл өглөө. 

Сармагчны цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд гаднын орноос ирсэн иргэдийн халууныг үзэж, салхин цэцэг өвчний эсрэг вакцин хийлгэсэн эсэх талаар асуумж бөглүүлнэ гэв.

Л.Энхсайхан : "Сармагчны цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр эхний ээлжид хилийн нэвтрэх цэгийн тандалтыг сайжруулах, нийслэл болон орон нутгийн эрүүл мэндийн байгууллагад мэдээлэл өгч, эмч ажилчдыг сургаж, хариу арга хэмжээг идэвхжүүлж ажиллана. 

Халдварт өвчин батлагдсан тохиолдолд хамгийн багадаа 14 хоног тусгаарлах шаардлагатай. Тууралт бүрэн эдгэх хүртэл тусгаарлагдах хэрэгтэй. Энэ чиглэлээр хилийн боомтын ажилчид болон эмнэлгийн ажилчдад мэдээлэл өгнө. 

Энэ өвчний үед тууралт гарах, халуурах, толгой өвдөх, булчин өвдөх, нуруу өвдөх зэрэг эмнэлзүйн шинж тэмдэг илэрдэг. Салхин цэцэг туссан үед ч энэ шинж тэмдэг ажиглагддаг. Тиймээс гаднын улс орноос ирж буй иргэдийн халууныг нь үзэж, салхин цэцгийн вакцин хийлгэсэн эсэх талаар асуумж бөглүүлнэ" гэлээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.155.236
    2022/05/25

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт -- http://Hot24.pw

    Хариулах