МоАХ-ны дарга Д.Монголхүүд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2022.05.25/ Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхэд өнөөдөр боллоо.
Нийслэлийн прокуророос Д.Монголхүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар /хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн/ яллах дүгнэлт үйлдэж, хэргийг тус шүүхэд ирүүлсэн.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Д.Монголхүүд холбогдох хэргийг 2022 оны тавдугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцээд шүүгдэгчийг “2021 оны есдүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн зургадугаар хороо, “Жанжин Сүхбаатарын нэрэмжит” талбайд цуглаан зохион байгуулах үедээ Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн албан хаагчдыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, уг ялыг Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоон шийдвэрлэсэн байна.
Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
98.169.37.193
Mongolhuug horiglood Beejing oruulah ni dee
Хариулах64.119.25.240
зөв
Хариулах103.80.211.124
hogchin pee min
Хариулах66.181.160.69
vandanoviin ach geed bsn bizdee? tegeed l chamd uvuugiin chini horig irj bndaa !
Хариулах66.181.161.57
Дугуйгаа олж нөхөрлөсөндөө харамс .! Нөхөрөө олж нөхөрлө!
Хариулах213.87.136.97
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт -- http://Hot24.pw
Хариулах64.119.19.48
bolj2
Хариулах202.126.88.221
Тэгнээ тэр
Хариулах202.126.89.69
Zov.morooroo bai.