Ч.Өнөрбаяр: Х.Нямбаатар Ц.Нямдоржийн шинэ дүр болж хувирах гэж байна

2022/05/26

Ардчилсан Намын гишүүд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр:  "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд оруулж байгаа нэмэлт өөрчлөлтийг УИХ ирэх долоо хоногт хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ. Хүний эрхийг улам бүр нухчин дарах хумих чиглэл рүү манай улсын хууль зүйн бодлого чиглэх гэж байна.

Мөрдөгч, прокурорын зөвшөөрөлгүйгээр хүнээс мэдүүлэг байцаалт авдаг болох гэж байгаа. Шүүгчийн зөвшөөрөлгүйгээр мөрдөгч нь хүнийг албадан ирүүлдэг болно. Энэ бол аюул. Мөрдөн байцаах үйл ажиллагаа прокурорын хяналтад байх ёстой. 

Ц.Нямдоржийн шоронжсон хууль гээд Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх гээд хэсэг багц хуулийг нэрлэдэг байсан. Энэ хуулиас салж байна гэж ойлгосон чинь буцаад Х.Нямбаатараар дамжаад амилах гэж байгаа юм байх даа. Х.Нямбаатар Ц.Нямдоржийн шинэ дүр болж хувирах гэж байна. 

Прокурор өөрийнхөө ажлыг хөнгөлөхийн тулд, шүүх өөрийн зовлонг нимгэлэхийн тулд хууль хийдгээ болъё. Шүүгч, прокурор, мөрдөгч хууль хийдэг тогтолцоо байдаггүй юм. Хууль зүйн сайд хариуцлагатай хандаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулиа татаж ав гэж хэлмээр байна" гэлээ. 



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.88.185
    2022/05/28

    Хуц

    Хариулах
    • 202.126.89.114
      2022/05/28

      Та нарынхаар бол эрх чөлөө ярьсан , үүргээ мэддэггүй улс орноо хужаа нарт худалдаад дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргээд байх уу ? Чи бол хууль зүйн сургуульд тэнэг багш хариул авдаг байсан болоод тэр нь зөрчигдөх гээд ... цаашаа ярих уу яах уу их эргүүтэж та нар шиг юмнуудад даруулга хэрэгтэй.

  • 213.87.144.40
    2022/05/27

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт -- http://Hot24.pw

    Хариулах