Хөгжлийн Банкны асуудалд нэр холбогдсон УИХ-ын гишүүдэд хилийн хориг тавих санал шүүхэд хүргүүлжээ

2022/05/27

Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын дөрвөн гишүүнд хилийн хориг тогтоох тухай саналыг шүүхэд хүргүүлсэн байна. 

Хөгжлийн Банкны асуудалд холбогдсон УИХ-ын дөрвөн гишүүнийг яллагдагчаар татаад буй. Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан УИХ-д Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг хүргүүлсэн. 

Дөрвөн гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлэх асуудлаар УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо, холбогдох байнгын хороод, чуулганы нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцээд гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн билээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5.1 дэх хэсгийн “Яллагдагчийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, түүнийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тогтоосон газар, нутаг дэвсгэрээс гарч явах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах прокурорын саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр шийдвэрлэхээр болжээ.  




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.135.2
    2022/05/28

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт -- http://Hot24.pw

    Хариулах