Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар хүүхдийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай тогтоолыг баталсан байна.
Энэ талаар Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан танилцууллаа.
Тэрбээр "Улсын төсвөөс 100 тэрбум төгрөг, нийслэлийн төсвөөс 100 тэрбум төгрөг буюу нийт 200 тэрбум төгрөгөөр нийслэлд сугалаагаар цэцэрлэгт явж байгаа хүүхдүүдийн цэцэрлэгийн хамрагдалтыг нэмэгдүүлэх санхүүжилтийн эх үүсвэрийг шийдсэн.
Ер нь яагаад хүүхдүүд сугалаагаар цэцэрлэгт явдаг болсон юм бэ гэдэг асуудал байгаа. Хэд хэдэн үндэслэл бий.
Улсын хэмжээнд 2021-2022 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх насны 237 мянган хүүхдийн 75.5 хувь нь цэцэрлэгт хамрагдаж байгаа юм. Цаана нь улсын хэмжээнд 67,500 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байна.
Харин нийслэлд 2022-2023 оны хичээлийн шинэ жил эхлэхэд 2-5 насны 141 мянган хүүхэд байна. Нийслэлийн 647 цэцэрлэгт 104 мянган хүүхэд авах л хүчин чадал байгаа. 34,485 хүүхэд цэцэрлэгт хамрагдахгүй буюу сугалаагаар цэцэрлэгт хамрагдах эрсдэл үүсэж байна. Эдгээр хүүхдээс хоёр настай нь 24 мянга юм. Сугалааны цэцэрлэг хоёр юм уу гурван насанд л байгаа.
Сугалаагаар цэцэрлэгт хамруулдаг байдлыг болиулахын тулд
Хамран сургах тойргийг шинээр төлөвлөнө. Өмнө нь тухайн тойрогт байгаа төрийн өмчит цэцэрлэгийн тоогоор буруу төлөвлөдөг байсан. БЗД-ийн 17 дугаар хороонд цэцэрлэгийн насны 2,900 хүүхэд байхад ганцхан цэцэрлэг байна. Шинээр хамран сургах тойрогт байгаа төрийн болон хувийн өмчийн цэцэрлэгийн багтаамжийг төлөвлөнө.
Төрийн болон хувийн өмчийн цэцэрлэг хамран сургах тойргийнхоо хүүхдүүдийг авдаггүй. 30-40 хувьд нь дандаа өөр хамран сургах тойргийн хүүхдийг авдаг. Эхний ээлжид тухайн цэцэрлэгийн 70-80 хувьд нь хамран сургах тойргийн хүүхдүүдээ авах зохицуулалтыг хийх шийдвэр гарлаа.
Есдүгээр сарын 1-н гэхэд нийслэлийн 34 мянган хүүхдийн 80-90 хувийг нь сугалаагүй цэцэрлэгт оруулах боломжийг нээнэ" гэлээ.
Цэцэрлэгийн багш нар дутагдалтай байгааг салбарын сайд дурдлаа. Тиймээс хувийн болон төрийн өмчийн их дээд сургуульд суралцаж буй төгсөх ангийн 1,000 оюутанд ажлаа хийгээд кредитээ тооцуулах боломжийг олгох аж. Тэднийг богино хугацааны сургалтад хамруулах юм байна. Ирэх намар гэхэд ажлын байран дээрээ ажиллангаа суралцах боломжийг олгох төлөвлөлтийг хийж эхэлжээ. Ингэснээр 1,000 багш шинээр бэлтгэгдэх юм байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
183.177.99.230
Сайдаа Монголын Их Дээд сургууль болон ЕБС ын танхмийн сургалт Дэлхийд хамгийн адагт ордогыг мэддэгч юм уу даа чаваас Монголын боловсролын систем цагаачдын номнолоор 25 жил хараат байлаа одоо болно байхаа
Хариулах213.87.145.148
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт -- http://Hot24.pw
Хариулах