Автомашин шатсаны улмаас хоёр иргэн өртөж нас баржээ

2022/06/02

Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Ар гүнтийн “Богдын-Ам” гэдэг газар суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлага зургаадугаар сарын 1-ний 18:21 цагт онцгой байдлын албанд иржээ.

Энэ дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 16 км зам туулан 18:50 цагт очиход “Приус-30” загварын суудлын автомашин, 3 орчим га талбайн өнжмөл өвс тус тус шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан байна.

Гал түймэрт 31 настай эрэгтэй, 27 настай эмэгтэй өртөж нас барсан тул цогцсыг гаргаж тус дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн хэмээн ОБЕГ-аас мэдээлэв. 



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.89.125
    2022/06/03

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт -- http://Hot24.pw

    Хариулах
  • 103.57.95.57
    2022/06/02

    Гэрэл гэгээтэй өдрийн цагаар машин дүүрч хүн яахаараа шатдаг байна аа.Шатаж байгаа галаас зугтадгүй юм уу? Нэгийгээ нухаад амиа хорлосон биш байгаа

    Хариулах
  • 66.181.186.203
    2022/06/02

    Ойр ойрхон яагаад машин шатаад бнаа . Энэ нэг л юм бна шүү Олон жил болохоороо habrid машинууд шатаад бна уу Шалгаачээ

    Хариулах