"Шүүх дээр 100 хувь нотлогдсон хэрэгт нэг бол ял оноох, үгүй бол цагаатгах хууль мөрдөгдөж эхэллээ"

2022/06/03

УИХ-ын зарим гишүүн өчигдөр батлагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар мэдээлэл хийлээ. 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр

 "Шүүхээс буцаагдсан хэрэг 10 гаруй хэрэг шалгагдаж байна. Хэрэгт шалгагдаж байсан хүн нас барчхаж байна. Тэр хүн тэнгэрт гэмт хэрэгтэн дүрээр очиж байна уу, үгүй юу мэдэхгүй. Бүгд үр хүүхэдтэй. Нийгэмд урьдчилаад зарладаг. Тэгээд "шалгаж байна" гээд 10 жил болдог, бизнесийг нь дээрэмддэг. Бас шүүхэд очсон хэргийг буцааж маш олон хүнд ял завшуулж байна. Тухайлбал, Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон бүх хүний хэргийг шүүхээс буцаасаар байгаад хэрэгсэхгүй болгосон.

Иргэд итгэхээ больсон. Нэг олны анхаарлыг татсан хэрэг шүүхэд шилжлээ гэдэг, тэгээд л буцчихдаг. Тэр хүн гэмт хэрэгтэн мөн үү, биш үү, бүү мэд. Сүүлийн 2-3 жил шүүхэд шилжсэн олны анхаарлыг татсан бүх хэрэг прокурорт буцсан" гэлээ.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:

"Энэхүү хууль батлагдсанаар процессын үйл ажиллагаанд томоохон зарчмын өөрчлөлт гарч байгаа. Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйл буюу өндөр албан тушаалтнуудтай холбоотой хэрэг сүр дуулиан болж байгаад усанд хаясан чулуу мэт алга болдог. Хэргийг хяналтын шатан дээр аваачаад мөрдөн байцаалт руу буцаадаг.

Цаг хугацаа хожсоны үр дүнд ял завшдаг. Шүүх дээр 100 хувь нотлогдсон хэрэгт нэг бол ял оноох, үгүй бол цагаатгах хууль мөрдөгдөж эхэллээ" гэлээ. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.133.62
    2022/06/04

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт -- www.Hot24.pw

    Хариулах
  • 64.119.27.244
    2022/06/03

    дэд сайд байхдаа хууль шүүх засаглалаа янзлахгүй үлийгээ хийсэн поп гар вэ? энхбаяраа чиний поп дооз хэтрээд байна.

    Хариулах