Монгол залуус Казахстанд төвтэй олон улсын крипто бирж нээлээ


Олон улсын хэмжээний крипто хөрөнгийн бирж болох том зорилготой Cryfinance бирж 5-р сарын 31-нд Казахстан улсад нээлтээ хийлээ. Монгол залуусын үүсгэн байгуулж буй Cryfinance крипто хөрөнгийн бирж нь крипто арилжаа, NFT маркеткрипто сургалт зэргээс гадна төрөл бүрийн тоглоом тоглоод шагнал авах, сурталчилгаа үзэж койн цуглуулах зэрэг олон сонирхолтой фунцкыг багтаасан цогц платформ болжээ.

Монголдоо үйл ажиллагаа эхлээд гадаадын зах зээлийг зорих алгуур зорилго тээдэг ерөнхий чиг хандлагыг эвджээ. “Cry” гэх содон нэртэй энэ бирж ойрын хугацаанд Африк болон Ази дахь хэд хэдэн улс оронд зах зээлийнх нь онцлогт тохирсон маркетингийн ажиллагаа бүхий нээлт хийж үйл ажиллагаагаа тэлэхээр төлөвлөсөн байна.

Шууд олон улсын зах зээлийг зорьж, Крипто үйлдвэрлэлийн гол төв болох зорилготой Казахстаны зах зээлд анхлан танигдаж байгаа Cryfinance биржид дэлхийн хаанаас ч бүртгүүлэх боломжтой. Мөн биржийн ирээдүйн өсөлтөөс ашиг хүртэх боломж ч хэн бүхэнд нээлттэй байгаа аж. Казахстан улс нь крипто хөрөнгийн салбартаа чухал ач холбогдол өгдөг бөгөөд тус улс нийт биткойн олборлолтын 13.22 хувийг дангаар эзэлж, дэлхийд олборлолтын хэмжээгээрээ гуравдугаарт эрэмбэлэгдэж байна. Казахстан улсын хүн ам 19 сая, дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ Монгол улсаас 12 дахин их буюу 176 тэрбум ам долларт хүрсэн, бизнесийн орчны үнэлгээгээр дэлхийд дээгүүрт үнэлэгдэж буй орон юм.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.118.85
    2022/06/09

    Стрибтиз тавтай морил

    Хариулах
  • 213.87.135.23
    2022/06/07

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт -- www.Hot24.pw

    Хариулах