ТОДРУУЛГА: Илгээмжээр эмэгтэй хүний цогцос хүргэгдэж ирсэн

2022/06/07

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд илгээмжээр эмэгтэй хүний цогцос хүргэгдэж ирсэн гэх мэдээлэл гарсан. 

Тодруулбал, өнгөрөгч амралтын өдөр Турк улсын Станбул хотын “Memorial Sisli” гэх эмнэлгээс эмэгтэй хүний цогцос илгээмжээр ирсэн байна. 

Тус мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид шалгаж, толгойн хэсэгтээ мэс заслын шархтай нас барсан Монгол Улсын иргэн Хан-Уул дүүрэгт оршин суух хаягтай 37 настай эмэгтэйнх болохыг тогтоожээ.

Талийгаач нь Турк улсад мэс засалд орсон гэх бөгөөд эд мөрийн баримтаар эмчилгээний төлбөрийн баримт, эмчилгээний тэмдэглэл, илгээмжийн баримт зэргийг хураан авсан байна. 

Энэ хэргийг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж, түүний үхлийн шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа юм байна. 

Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад  тус мэдээлэл үнэн бөгөөд журмаараа илгээмжээр ирэх ёстой. Тус хэргийг Хан-уул дүүргийн цагдаагийн газар шалгаж байгаа гэх мэдээллийг өглөө. 



Сэтгэгдэл (13)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.40.109
    2022/06/09

    Ene ih Notstoi Herge. Garsan bna shuu ! " ER Ts " - Tsagdaa " TEG - Gazar Mun davhar Mash. Sain shalgah Estoi shuu !

    Хариулах
  • 213.219.146.49
    2022/06/08

    Za arai ugui bailgui de, mongol hil gaali ni oruullaa gehed busad uls orni hileer damjij bga shu de. Naad chi ilgeemj bish, nas barsan huniihee shariliig ongotsoor awsan baih.

    Хариулах
  • 66.181.160.47
    2022/06/08

    elchingees hariu uguugui ym uu?

    Хариулах
  • 202.21.108.252
    2022/06/08

    монгол хүний үнэ нохойноос хямдрах цагаар....

    Хариулах
  • 213.87.145.95
    2022/06/08

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт -- www.Hot24.pw

    Хариулах
  • 202.126.90.71
    2022/06/07

    Юу л болоод байна даа энд тэнд алсан барьсан гээд сэрдхийлгэм хэрэг яасан их гарч байнаа, төр засаг нь жаахан ажилламаар байхын

    Хариулах
  • 202.126.88.87
    2022/06/07

    хэцүү юм болж дээ.Хандив, тусламж,байгаа юмаа зараад л хэдэн төг цуглуулж,эрүүл болно гээд л явсан бхдаа зайлуул

    Хариулах
  • 192.82.85.245
    2022/06/07

    araichde

    Хариулах
  • 66.181.161.71
    2022/06/07

    Худлаа үнэн мэдэгдэхгүй тодорхойгүй боломжгүй шахуу хагалгааг боломжтой гэж хийдэг юм бн лээ. Дээр яалаа нэг нурууны төрөлхийн гэмтэлтэй сайхан ханьтай бүсгүй хагалгаанд ороод өнгөрсөн ш д.

    Хариулах
  • 66.181.161.26
    2022/06/07

    Хөөрхий дөө.хүний нутагт хэцүү л юм болжээ

    Хариулах
  • 192.82.75.224
    2022/06/07

    Эргээд юу болсон тухай мэдээллээрэй.

    Хариулах
  • 192.82.85.158
    2022/06/07

    Ymr aimr yum be

    Хариулах
    • 202.5.206.63
      2022/06/07

      Hrn th