ЭЦА-наас Х.Баттулгын эгчийн эзэмшдэг "ХКҮ" компанид шалгалт хийж байна

2022/06/07

Ерөнхийлөгч асан Х.Баттулгын эгч Х.Цэндбаярын эзэмшил бүхий “ХКҮ”-ийн Баянгол зочид буудалд байрлах оффист Эрүүгийн цагдаагийн газраас нэгжлэг хийж байна.

 ЭЦГ: “Эм Ди Си Пи” ХХК-ийн үйлдвэрийн байрнаас “ХКҮ” компанийн хаяг шошготой их хэмжээний мах гарч ирснийг МХЕГ тогтоогоод лацадсан. Нэр бүхий компаниудад зөрчлийн хэрэг нээж, хяналт шалгалтын ажиллагаа явуулсан. Хяналт шалгалтын хүрээнд гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдал илэрсэн. Энэ асуудал дээр прокурорын зөвшөөрлөөр үзлэг, нэгжлэг хийж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд

Хүний эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй мах махан бүтээгдэхүүн худалдаанд гарсан уу, иргэдэд түгээгдсэн үү, экспортод гарсан уу, нянгийн бохирдол ихтэй мах нь "ХКҮ" компанийнх уу эсвэл “Эм Ди Си Пи” ХХК-ийнх уу, "ХКҮ" компани нь мах экспортлох квот буюу зөвшөөрлөө “Эм Ди Си Пи” ХХК -д ашиглуулсан уу, зарсан уу гэх асуудлыг шалгахаар ажиллаж байна.

Хэргийн хүрээнд дээрх хоёр компанийн захирал, удирдлага холбогдох албан тушаалтнуудаас мэдүүлэг авна" хэмээв.




Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.189.224
    2022/06/09

    Шуналт бузарууд жонхуугийнхан

    Хариулах
  • 213.87.145.95
    2022/06/08

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт -- www.Hot24.pw

    Хариулах
  • 202.126.88.92
    2022/06/07

    Улаанаас байцаалт авдаггүймуу?хамаг муу юмны эхлэл биз дээ.

    Хариулах
  • 66.181.161.11
    2022/06/07

    Аймар юмөө

    Хариулах