1.5 тэрбум төгрөгийн хөрөнгө завшсан ННҮГ-ын дарга Ш.Одончимэгийн хэргийг шийдвэрлүүлнэ

2022/06/15

Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газар (ННҮГ)-ын даргаар ажиллаж байсан Ш.Одончимэг, ерөнхий нягтлан бодогч асан Д.Энхжаргал нарт холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн дөрөвдүгээр сарын 7-нд хэлэлцээд нэмэлт ажиллагаа хийлгэх захирамж шүүгч Д.Ренчинхорол гаргасан юм.

Тэгвэл түүний захирамжийг НПГ-ын хяналтын прокурор Б.Мөнгөншагай эсэргүүцэж, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсанаар анхан шатны шүүхээр дээрх хоёр албан тушаалтанд холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхээр боллоо.

ННҮГ-ын дарга асан Ш.Одончимэг, ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Д.Энхжаргал нарыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн 2017 оны есдүгээр сард саатуулан, “Хангарди” ордон дахь албан өрөөнд нь нэгжлэг хийж, санхүүгийн бичиг баримтууд, нэлээд их хэмжээний бэлэн мөнгө хураасны г бид цаг тухайд нь мэдээлсэн. Уг хэргийг мөрдөгчид хоёр жил орчим шалган, эдийн засгийн шинжээчдээр дүгнэлт гаргуулан, хохирлын хэмжээг тооцуулж, НПГ-т хүргүүлэн, улмаар 2019 оны арванхоёрдугаар сард шүүхэд шилжүүлсэн ч Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс буцаасан юм.

Уг хоёр хүнийг 2012-2017 онд албан тушаалаа урвуулан ашиглаж, өөрсдийн хамаарал бүхий есөн компанид бараа, материал нийлүүлсний төлбөр гэх зэргээр хуурамч баримт бүрдүүлж, их хэмжээний хөрөнгө завшсан хэрэгт буруутгасан. Түүнчлэн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, ажилчдынхаа нэр дээр орон сууц, гарааш, оффис худалдан авсан, тухайн байгууллагад ажилладаггүй хүний нэрээр цалин авсан, нярвуудынхаа хувийн дансаар 500 гаруй сая төгрөг урамшуулал хэмээн шилжүүлж өөрсдөө завшсан хэрэгт холбогдуулсан юм. Тодруулбал, ах дүүсийнхээ буюу хамаарал бүхий хүмүүсийн “Үүлэн сондор”, “Үүлэн арвижих”, “Женерал дата”, “Найртын гол”, “Богадачахэ”, “Эко жолоо”, “Эко овоо” гэх зэрэг компанийн дансаар 100 гаруй удаагийн үйлдлээр 1.5 тэрбум төгрөгийг шилжүүлэн авсан гэж яллагдагчаар тооцсон билээ.

 

Г.Равжаа

Эх сурвалж: Өнөөдөр сонин



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.155.250
    2022/06/16

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт -- www.Hot24.pw

    Хариулах
  • 192.82.83.39
    2022/06/15

    Сайн хулгай хий бүр ихээр нь авч чадвал ял чинь багасана харин ч чи тушаал дэвшэнэ яг ийм завхарал Монгол улсад ил тод нүүрэлсэн. Авилгалчид хууль хяналтаас айхаач байсан тэд бүгдийг хахуулдаж чадаж бна

    Хариулах
  • 217.6.171.138
    2022/06/15

    Ymr Shunaltai Ichdeggui Huur ve

    Хариулах