А.Ариунзаяа: НДШ-ийн 50 хувийг бага цалинтай буюу 1 хүртэл сая төгрөгийн цалинтай иргэдэд олгож эхэлсэн


Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдааны хуралдаж тодорхой шийдвэр, чиглэлүүдийг холбогдох хүмүүст өгсөн талаар Засгийн газар мэдээлэл хийлээ. Энэ үеэр НДШ-ийн 50 хувийн буцаан олголтын талаар ХНХ-ын сайд А.Ариунзаяа дараах мэдээлэл өглөө.

Тэрбээр "НДШ-ийн 50 хувийг бага цалинтай буюу 1 хүртэл сая төгрөгийн цалинтай иргэдэд олгож эхэлсэн. Тухайн сарын буцаан олголт дараа сарын 25ны дотор иргэдийн дансанд орно. Урьдчилсан байдлаар 400000 орчим иргэн 1сая төгрөг ба түүнээс доош орлоготой байна гэсэн тооцоо судалгаа байна. Эдгээрээс 80000 нь сайн дурын шимтгэл төлөгч, үлдсэн 320000 нь аж ахуй нэгж байгууллагад албан журмын даатгал төлдөг иргэд байна гэсэн үг. Ажилтан болон сайн дураараа шимтгэл төлж байгаа иргэдийн дансны мэдээллийг эхний ээлжинд авах томоохон ажил хийгдэх учраас магадгүй эхний сардаа буруу дансанд орох, буцаагдах ганц хоёр асуудал гарч магадгүй. Гэхдээ бид нар ямар ч байсан хамтдаа төрд байгаа мэдээллүүдийг ашиглан иргэдийн дансыг аль болох хүндрэл чирэгдэлгүйгээр хүлээн авч шилжүүлгээ хийхээр бэлтгэл ажлаа хангаад явж байна. энэхүү хууль нь энэ оныг дуустал  хэрэгжинэ" гэв.

С.Анужин



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.155.250
    2022/06/16

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт -- www.Hot24.pw

    Хариулах
  • 66.181.161.46
    2022/06/15

    Ebrimtiin dansruu orhuu

    Хариулах