“ХАБ ЭВ НЭГДЭЛ”-III спортын наадамд Багануур ХК-ийн баг амжилттай оролцоод ирлээ.
Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнуудын дунд жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “ЭВ НЭГДЭЛ” спортын наадам энэ сарын 23,24-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо Хавай спорт центрт болж өндөрлөлөө. Сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис, дартс, даам гэсэн 5 төрөлт тэмцээнд 21 байгууллага аж ахуйн нэгжийн ХАБ-ын ажилтнууд оролцжээ. Багануур ХК-с хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа хариуцан ажилладаг 9 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож сагсан бөмбөгийн төрөлд мөнгөн медаль, дартсын төрөлд хүрэл медаль хүртсэн амжилттай ирлээ.
Энэ жилийн тэмцээнийг- БАЯН ХҮРЭЭ СУРГАЛТЫН ТӨВ- ОЛОЛТ АМЖИЛТ СУРГАЛТЫН ТӨВ- ОЛОЛТ АМЖИЛТЫН ТҮЛХҮҮР СУРГАЛТЫН ТӨВ- ХАБ АКАДЕМИ СУРГАЛТЫН ТӨВ- МИЗАР ЭНД АЛКОР ХХК хамтран зохион байгуулсан байна. “Эв нэгдэл”-III спортын наадамд амжилттай оролцсон уурхайчдадаа баяр хүргэе.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна