Өмгөөлөгчид: Ч.Мөнхбаярын амь насыг ҮАБЗ хариуцах ёстой


Энэтхэгийн тагнуул гэгдэх Ч.Мөнхбаярын өмгөөлөгчид "Нотлох баримтгүйгээр цагдан хорьж улмаар амь насны аюулгүй байдал нь баталгаагүй байна" гэх үндэслэлээр Үндэсний аюулгүй байдлын газарт хүсэлт гаргаж байгаагаа мэдэгдлээ. 

Өмгөөлөгч Б.Батдорж:  “Ч.Мөнхбаяр нь 125 хоног үндэслэлгүй хоригдож байгаа буюу 461 дүгээр хорих ангийн эмнэлэгт тав дахь хоногтоо хэвтэн эмчлүүлж байна. Ч.Мөнхбаярт цагдан хорихоос өөр хэлбэрийн таслан сэргийлэх арга хэмжээг авахыг өмгөөлөгчдийн зүгээс удаа дараагийн хүсэлтийг гаргасан ч хангаж өгөөгүйгээс болж Ч.Мөнхбаярын амь насны аюулгүй байдал баталгаагүй байна. 

Ийм учраас Ч.Мөнхбаярыг суллах хүсэлтийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд яаралтай хэлэлцэн шийдвэрлэх ёстой гэж үзэж байна. Тиймээс Ч.Мөнхбаярын амь насны аюулгүй байдлыг үндсэндээ ҮАБЗ-өөс нэхнэ. Тагнуулын тухай хуулийн 16-р зүйлд хууль ёсыг гажуудуулсан үйлдлийн үр дагаварыг нь ҮАБЗ хариуцна хэмээн заасан байдаг” гэлээ. 

С.Анужин



Сэтгэгдэл (10)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 51.81.198.52
    2022/06/23

    Мөнгө авч гадныханд үйлчилсэн болон гадны тагнуул болсон урвагчдыг цаазалж устгаж байх хэрэгтэй. Цөөхөн жилээр шийтгэсэн болж урвагчдын толгойг илээд байвал мөнгөний төлөө юу ч хийхээс буцахаа байсан энэ бусармаг цаг үед мөнгө хахиул авч эх орноо худалдах хүн олшроно шүү.

    Хариулах
  • 51.81.198.54
    2022/06/23

    энэ новш нэгл сэжигтэй байсан юм

    Хариулах
  • 15.204.16.65
    2022/06/23

    Ч. Мөнхбаяр гэгч сэтгүүлч нэртэй улс эх орноо самрагч, либералч тэнэгүүдийг араасаа дагуулсан урвагч шүү дээ. 

    Хариулах
  • 213.87.155.113
    2022/06/22

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
  • 103.26.194.50
    2022/06/22

    Урвагч бол хэрэггүй дээ.Хазараг авчирна гээд солилроод байсан нөхөр мөн үүү

    Хариулах
  • 202.126.89.145
    2022/06/21

    Тийм балиар эх орноосоо урвасан гуйлгачин хүн ардад минь гай бололгүй шорондоо үхвэл таарна.

    Хариулах
  • 176.66.87.78
    2022/06/21

    Харийнханыг авчирч улс самрах гэсэн...

    Хариулах
  • 66.181.161.83
    2022/06/21

    Урвагч хүн монголд хэрэггүй шүү

    Хариулах
    • 66.181.184.207
      2022/06/21

      Чи тагнуул уу

  • 103.229.120.254
    2022/06/21

    Суллаачээ! Болиоочээ ямар аймаар юм бэ?

    Хариулах