Ангийн захирагч: Унтлагын байрны хоёр камер хэрэг гарах үед түр засвартай байсан


Энэ сарын 16-нд 05 дугаар цэргийн ангийн алба хаагч ходоод нь задарч амиа алдсан. Тус цэргийг өнөөдөр сүүлчийн замд нь үджээ. Хэргийн талаар холбогдох албаны хүмүүс мэдээлэл хийлээ. 

Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа Р.Чингис: “Дотоодын цэргийн 05 дугаар ангийн тангараг өргөх ёслол зургаадугаар  дугаар сарын 15-ны өдөр болсон. Тус ангийн байлдагч Н нь маргааш нь буюу зургаадугаар сарын 16-ны өдөр харамсалтайгаар амиа алдсан. Ар гэрийхэн нь болох нагац ах Батнасан, түүний эхнэр Цэндмаа нарыг хүлээн авч уулзсан. Бидний зүгээс тухайн хэргийг тэр дор нь шалгахыг даалгаж, мөрдөн байцаах ажиллагаа шуурхай эхэлсэн” хэмээв.

Цагдаагийн хурандаа Д.Манлайбаатар: “Зургаадугаар сарын 17-ны өдөр ажлын хэсэг гарч хойшлуулашгүй үйл ажиллагааг авч хэрэгжүүлсэн. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа. Тухайн байлдагч ирсэн цагаасаа хойш ямар нэгэн дарамт шахалтанд өртөж байсан эсэх, эмчийн үзлэгт хамрагдсан эсэхийг шалгаж байна. Эцсийн байдлаар ямар нэгэн албан тушаалтан, тус цэргийн талаар тодорхой мэдээлэл гараагүй, шалгагдаж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэв.

Дотоодын цэргийн 05 дугаар ангийн захирагч, хурандаа Ж.Мөнхсолонго “05 дугаар ангийн нэгдүгээр ээлжээр татагдан алба хааж байсан байлдагч зургаадугаар сарын 15-ны өдөр эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдахад эрүүл байсан. Харин зургаадугаар сарын 16-ны орой артерын даралт нь доголдож эмнэлгийн тусламж авсан. Эмнэлгийн хариуны талаар бид мэдэхгүй. Цэргийн дасгал сургуулалт хийх орчимд 18 камер байдаг. Унтлагын байрны 2 камер түр зуурын засвартай байсан.”

Цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү: “Цэргийн дүрмийн бус харилцаа байхгүй. Холбогдох бүх баримтуудыг мөрдөн шалгах байгууллагад өгсөн. Бид ямар нэгэн байдлаар хэргийг нуун дараагүй. Прокурорын заавраар мэдээлэл өгөх тул өөр мэдээлэл өгөх боломжгүй. Байлдагчийн ар гэрийхэнд гүн эмгэнэл илэрхийлж байна” гэлээ.

У.Ундрах



Сэтгэгдэл (32)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 86.253.165.69
    Өчигдөр

    За тийм ээ!!!!.танил үг бна. Болиоч та нар хариуцлагаа хүлээцгээ

    Хариулах
  • 122.201.31.180
    Өчигдөр

    Negen caihan ehin cetgel emterch neg etsegin udam zalgah urin haluun ami tasraad bhad yun kamer be darga naraa chini huu bol yah baicnaa bodooroi

    Хариулах
  • 103.239.58.130
    2022/06/25

    Наад балайгаа огцруулаачээ!

    Хариулах
  • 202.126.89.245
    2022/06/25

    Наадах чинь нууж арьсаа хамгаалж бна. Устгачаад тэгж бна. Хаа сайгүй ийм бузрууд байхад шударга байдал ёс зүй гэж байхгүй. Хуйвалдаж хүний амиар тоглож бна.

    Хариулах
  • 202.9.40.111
    2022/06/25

    Зүгээр байж байгаад ходоод задардаггүйма яргачиг пяздакуд минь

    Хариулах
  • 66.181.161.46
    2022/06/24

    Камераа унтраагаад бичлэгээ устгасан гэж бгаа гэсэн үг ш дээ. Хөвгүүдэд минь бузар булайг үзүүлж зовоодог новшийн хүнгүй бол цэрэгт их юм сурдаг.

    Хариулах
    • 66.181.161.52
      2022/06/25

      Яг

  • 66.181.161.97
    2022/06/24

    Цэрэгт ер нь л дарамт шахалт ихтэй байдаг, хааяа нэг утсаараа яриулж мөнгө ар гэрийнхнээс нь авхуулна тэр мөнгийг нь өөрсдөө авна. Нэг дургүй цэрэгтээ ер нь л дургүй дэглэдэг, зодож дарамталдаг асуудлууд маш их байдаг. Цэрэгт байхдаа цэргүүд шүдээ зуугаад л өнгөрдөг байхгүй юу юу ч хэлэлгүйгээр, цэргээс ирсэн хүмүүсээс их л юм сонсогддог юм шүү дээ. Эцэг эхийн сайхан үрсийг эх оронч хүн болгоно гэж татсан нэрийдлээр эвдэж зовоох гэж л татдаг юм уу...

    Хариулах
  • 202.9.40.163
    2022/06/24

    Яана даа ийм байхаар улс яаж хөгжинө дөө зааврын дагуу камер нь эвдэрсэн байдаг юм уу бүр ингээд хэрэгээ далдлаад өнгөрөөгөөд сурцан байхын буруу талаараа л сайн хөгжиж байдаг улс юм даа

    Хариулах
  • 103.14.37.8
    2022/06/24

    Хоёр камер хоёулаа яг энэ үед түр засвартай байсныг сайн шалга. Энэ дүрмийн харьцаа мөн үү? Ийм л энгийн логик зурагдаж байна ш дээ.

    Хариулах
  • 64.119.29.145
    2022/06/24

    Аргалаад нуугаад өнгөрөх гэж байна. Хамгийн сайн чаддаг зүйл нь.

    Хариулах
  • 66.181.161.56
    2022/06/24

    За наадуул чинь эргэлт ирсэн хүүхдүүдээс мөнгө нэхдэг гэсэн байхгүй гэхээр зодож дэглэдэг гэсэн.наад тангаргийн баяр тэмдэглэсэн хүүхдүүд тэдний ар гэрийнхнээс бүгдээс нь асуу ,хүүхдүүддээ хэд хэдэн төгрөг өгсөн,одоо мөнгө нь байгаа эсэхийг шалга.талийгчийн гэрийнхэн хэдэн төгрөг өгснийг, юманд нь нөгөө өгсөн мөнгө байж уу шалга

    Хариулах
  • 103.10.22.79
    2022/06/24

    Гол ноо нь унтлагны .өрөөний 2 камер яагаад тэр өдөр 2 уул 2 уулаа засвартай байдаг б юм бэ хардалт өө

    Хариулах
  • 59.153.86.111
    2022/06/23

    Унтлагын байрны камер түр ажиллахгүй байгаа гэдэг нь л нотой юм... Тэгээд бас сайд нь шинжилгээ хийхээс өмнө. Задлан Шинжилгээ хийгээд 21 хоногийн дараа хариу нь гардаг байхад гадны нөлөөгүй гээд зарлаад байгаа нь аюултай... Задлангийн хариу сайдтай яг ижил гарах боломжтой гэж харагдаж байна

    Хариулах
  • 103.80.210.22
    2022/06/23

    Хажуудан байсан хүүхдүүдээс л юм мэдэж авах үлдэж дээ

    Хариулах
  • 122.201.22.127
    2022/06/23

    hunii alt shig uriin amiig avchihaad alban tushaaltaigaa uchihgui uhtelee zuuraldah ym aa.

    Хариулах
  • 49.230.24.50
    2022/06/23

    Чухал байрлалын камёрууд дандаа ажилгүй байдаг

    Хариулах
  • 59.153.112.152
    2022/06/23

    Энэ этгээдэд их учир бий. Нямбаатар амиа гартал хаацайлаад байдаг, арай Хэнтийнх биш биз.

    Хариулах
  • 202.126.90.41
    2022/06/23

    Цохилтодоо нилээд чанга! Яг тэр үед биш ч 1 хоногын өмнө бж болно. Цохиход биш дэвсхэд цооролт үүсдэг!!!!!!!!!!

    Хариулах
  • 202.126.90.41
    2022/06/23

    Зүв зүгээр бж бгаад хэзээ ч гэдэс хагарахгүй. Заавал цохилт орно. Хуйвалдаан

    Хариулах
  • 213.87.149.229
    2022/06/23

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
  • 202.9.46.11
    2022/06/23

    Камергүй газар л дэгэлнэ шүү дээ.Ямар нэг хэрэг болохоор камер ажиллахгүй.Хэргийг нуух арга нь угаасаа ийм.Балиар юмнууд өөрсдийгөө хамгаалж байна.

    Хариулах
  • 59.153.86.119
    2022/06/23

    Kamer ni gai bhoor ajillahgvi gabiya bhoor ajillah yum bnl daa ardin hvvhedig eh oronch er hvn bolgoh gej tatdag yum u alah gej tatdag yum u

    Хариулах
  • 176.66.87.78
    2022/06/22

    Камергүй газар л дэглэнэ ямар тннэг биш...

    Хариулах
  • 139.5.217.67
    2022/06/22

    Хариуцлагаас зугатах арга бна л даа.

    Хариулах
  • 202.55.188.82
    2022/06/22

    Камераа гэж

    Хариулах
  • 192.82.89.152
    2022/06/22

    яг хэрэгтэй үд камаер ажилгүй байдаг камер байсан бол хэн хэндээ л амар байсан даа камер ажиллахгүй байгааг мэдээд зодсон юм биш үү тэнд байсан бүх хүмүүсийг байцаах хэрэгтэй дээ залуу хүний ходоод хэртэй бол урагдахгүй дээ

    Хариулах
  • 202.126.88.222
    2022/06/22

    Ийм үед л камерын хэрэгтэй бусуу !!!

    Хариулах
  • 218.100.84.14
    2022/06/22

    Kamer bhgui uyed l asuudal garna. Esvel asuudal garah uyed kamer n zasvartai bdag bolson doo suuliin uyed. Novsh yum daa!

    Хариулах
  • 66.181.160.68
    2022/06/22

    Цэл залуухан хүү бууз салад идээд ходоод нь задарна гэж юу гэж байгаам бол... Арьсаа хамгаалах гэж үхэх нь ээ.

    Хариулах
  • 202.9.46.94
    2022/06/22

    Эгзэгтэй үеэр камер дандаа ажиллагаагүй болсон байдаг сонин шүү

    Хариулах
    • 202.55.188.33
      2022/06/23

      Шаардлагатай гэж үзвэл цуг алба хаагчдаас нь мэдээллийг нь үнэлж авах шаардлага гарч болно.бүр халагдсаны дараа ч,хэрэг хуучрахгүй шүү дээ.