ТАНИЛЦ: Stranger things цувралын шинэ трейлер цацагдлаа

Өчигдөр 12 цаг 26 минут

Дэлхий нийтийг байлдан дагуулж буй Netflix-ийн Stranger things цувралыг мэдэхгүй хүн ховор биз ээ. Олон сонирхолтой үйл явдлыг өгүүлэх тус цуврал нь гарсан цагаасаа Netflix-ийг тэргүүлж, олон нийтийн анхааралд байсаар ирсэн гэхэд хилсдэхгүй. IV бүлгийн I хэсэг болох 7 анги нь тавдугаар сарын 27-нд нээлтээ хийсэн бол II хэсэг нь долдугаар сарын 1-нд гарахаар төлөвлөгдсөн. Кино бүтээгч ах дүү Даффер нь уг хоёр анги нь бүрэн хэмжээний гайхалтай анги болсон гэдгийг онцолж байна. Тэгвэл саяхан Netflix-ээс шинэ трейлерийг цацжээ.

Тус цувралын наймдугаар анги нь 1 цаг 25 минут үргэлжлэх бөгөөд “Папа” нэртэй гэнэ. Энэ нь Eleven-ий түүхтэй холбоотой байж магадгүй аж. Харин есдүгээр анги нь The Piggyback нэртэй, 2 цаг 30 минут үргэлжилнэ. Үзэгч олонд таатай мэдээ дуулгахад цувралын 5 дахь буюу сүүлийн улирал гарна гэдгийг кино бүтээгчид баталжээ. Ингээд Stranger things цувралын шинэ ангийн зургуудыг танилцуулж байна.

У.Ундрах

 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.144.154
    Өчигдөр

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах