О.Баасанхүү: Даамсаг, хороо дүүргийн начины тухай хууль яриад байгаа Улсын их хурал чадамжгүй болсон


Өнөөдөр буюу 2022 оны зургаадугаар сарын 23-ны өдөр Ардчилсан нам цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Адчилсан намын нарийн бичгийн дарга О.Баасанхүү: " Та бүхэн мэдэж байгаа байх 2022 оны зургаадугаар сарын 24-нд УИХ-ын ээлжит сонгуулийн дүн гарч МАН 62 суудалтай болсон. Маргааш нь УИХ сайн дураараа бүрэн эрхээсээ татгалзсан. УИХ-ын тухай хуулин дээр МУ-н их хурал нь засгийн газарт хяналт тавих ёстой гэсэн байдаг. Гэтэл цар тахалын хууль гэдэг нэрээр халхавч хийгээд цар тахалын хуулиар УИХ өөрсдийн бүрэн эрх мэдлээ засгийн газарт өгсөн. 

Өөрөөр хэлбэл монгол улсад чадамжтай улсын их хурал байхгүй байна. Улсын их хурал чадамжгүй болсон. Чадамжгүй болсон учраас муур нохой, өмд гутал, даамсаг, хороо дүүргийн начины тухай хууль яриад байгаа юм. Хэрэв чадамжтай байсан бол эд нар арай л өөр юм ярих ёстой. Жишээлбэл улсын төсвийг батлаж байхад 33 тэрбумаар хөшөө барина гээд бөөн шуугиан болж байсан.  

Намайг байхад О.Баасанхүү дэнжид зам тавьлаа, худалдааны хэсгүүд нураалаа гээд баригдаж байгаа бүтээн байгуулалтан дээр маргадаг байсан бол одоо бүтээн байгуулалтаа хараад бахирдаг, орилдог болсон. Энэ болгоныг хянаж, шаардлага тавих үүрэг нь УИХ-ын дарга Г.Занданшатарт байгаа. Харамсалтай нь манай Г.Занданшатар дарга салхитын мөнгөний орд руу явсанас хойш алга болчихсон. Ийм зүйлийг бид 2024 он хүртэл хүлээгээд суух уу? Би дахиад хэлье. Гамшиг болж байгаа тохиолдолд үндсэн хуулийг өөрчлөхгүй гэж. Энийг эд нар сайн мэдэж байгаа, ярих сэдэвгүй,  шударга ёсыг тогтоож, эдийн засгаа өсгөж чадахгүй гэдэг нь ойлгомжтой болчихоод аргагүй эрхэнд иймэрхүү юмнууд яриад явж байна.            

"DEFAULT" гээд аймшигтай зүйл болох гэж байгааг ОУ-ын байгууллага, дэлхийн банк, азийн хөгжлийн банк, ОУ- валютын сангаас анхааруулсан. Танай улс өрийн байдалд орлоо. Газар нутгийг чинь авахад бэлэн болж байна гэсэн сануулга өгч байна. Гэтэл Б.Жавхлан "DEFAULT" болох боломж байхгүй гэж байна. Хятадаас авч байгаа зээлээр л хаадаггүй юм бол мөнгө байхгүй. Борлуулалт, гадаад дотоод худалдаа байхгүй үед яах юм бэ? Ийм учраас УИХ даргаа та нар өөрчил. УИХ-д гайгүй хуульчид гэж нэрлэдэг Ж.Сүхбаатар, Б.Энхбаяр, Х.Нямбаатар аа та нар бүрэн эрхийг авахийн тулд цар тахлын хуулиа өөрчилж, нэг жил ч гэсэн улсын их хурлын гишүүнээр ажиллаж үзээч ээ.

Өнөөдөр цар тахлын хуулийн дагуу нэг тэрбум долларыг салхинд хийсгэсэн . Нэг хүнд 111 сая төгрөг зарцуулсан гэсэн тайлан гаргаж байна. Энэ ямар аймшигтай юм болж байна аа? Байгаа мөнгийг нь үрэн таран хийгээд, Зөвхөн МАН-ы цүнх барьж байгаа хэсэг хүмүүс баян. Тэдний хажууд байгаа хүмүүс ланд жийп, хаус аваад явж байна. Хахууль нь хэрээс хэтэрч байна. Харамсалтай нь хууль хяналтын байгууллагаа ажлыг нь хийлгэхгүй айдсан дунд байлгаж байна.

Хуулийн байгууллага их хуралд санал оруулдаг, их хурал нь шийддэггүй ийм хурал байж болохгүй учраас их хурал тарах ёстой их хурлын дарга огцрох ёстой гэж ардчилсан намын зүгээс шаардан мэдэгдэж байна" гэлээ. 

Б.Билэгсайхан 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.144.154
    2022/06/24

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
  • 43.228.130.188
    2022/06/23

    энэ Баасанхүүд ер нь даамсагнаас өөр үг толгойд нь орохгүй л байнаа даа хөөрхий улс төрд даамсаг нэлээд хол үг баймаар юм даа Даамсаг Баасанхүү гэж нэр өгмөөрч юмуу даамсаг хайртай л нэр үг нь бололтой мөн ч тэнэгтэж өгөх юмаа балайч юмуу

    Хариулах