МХЕГ: Тэгш бус газар автокраныг байрлуулсны улмаас ослын үеэр хоёр хүн амиа алдаж нэг хүн өндрөөс унаж гэмтсэн


Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Кран унаж хоёр хүн нас барсантай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. 

МХЕГ: "Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутагт байрлах Номин Реалтор ХХК-ийн захиалгат барилгын талбайд гурван өргөх төхөөрөмж байрлан ажиллаж байсан бөгөөд бүгд БНХАУ-д үйлдвэрлэгдсэн.

Үүний хоёр нь авто кран нэг нь цамхагт кран байсан. Цамхагт краны хувьд тухайн үед ажил гүйцэтгээгүй бөгөөд 70 метрийн урттай, 4 тонн даацтай. 

Унасан авто краны тухайд улсын бүртгэлийн 2266 дугаартай, 50 тонны даацтай байсан бөгөөд кран дээрээс унасны улмаас хоёр хүн амиа алдсан. Мөн тухайн ослын үед нэг хүн өндрөөс унаж гэмтсэн.

Шалгалтын урьдчилсан дүнгээр зам, талбайгаа бэлдээгүй, хазгай, тэгш бус газар автокраныг байрлуулсны улмаас тухайн осол гарсан байж болзошгүй. Осол гарсан автокран нь хувь хүний эзэмшлийнх бөгөөд тухайн баригдаж буй барилга дээр гэрээгээр ашиглуулж байсан.

Мөн тус ослын улмаас хүний амь эрсэдсэн учраас Эрүүгийн хэрэг үүсгэн цагдаагийн байгууллага шалгаж байгаа.

Осол гарсан барилгын талбайд краныг налуу, овгор шороотой газар байрлуулсны улмаас кран ачаагаа өргөхөд суурь нь 50 сантиметр орчим гулссан байгаа юм.

Тухайн компани яг ажил үйлчилгээгээ эхлээгүй байсан гэсэн мэдээлэл байгаа. Ер нь барилгын бэлтгэл ажлын хүрээнд ч байсан хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцагч, талбайн инженер, захиалагч, гүйцэтгэгч хяналтдаа тавьсан байж кран ачаагаа өргөх бэлэн байдлаа хангах ёстой. Энэ байдал нь хангагдаагүй байсан гэж үзэж байгаа. " гэлээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.144.154
    2022/06/24

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах