Санхүүгийн зөв дадлыг хэвшүүлж, итгэл дүүрэн ирээдүйн төлөө мөнгөө хуримтлуулаад “Катар-2022” хөлбөмбөгийн ДАШТ-ий гал гарсан тоглолтыг дэргэдээс нь үзмээр байна уу?
Хүсэл мөрөөдөл, төлөвлөгөө, зорилгодоо зориулан хадгаламж нээх, гэнэтийн хэрэгцээнд зориулан хуримтлал үүсгэх бол та ХААН Банкнаас орон даяар зарласан “Катарт хүргэх хадгаламж” урамшуулалт аянд нэгдээрэй.
2022 оны 7-р сарын 27-ноос 2022 оны 9-р сарын 30-ны хугацаанд танд:
⦁ Салбар нэгж болон цахим сувгуудаар 3 сар болон түүнээс дээш хугацаатай төгрөгийн хадгаламжийн данс шинээр нээлгэж хийсэн орлогын 100,000 төгрөг тутамд 1 тохирлын эрх;
⦁ 3 сар болон түүнээс дээш хугацаатай төгрөгийн хадгаламжийн дансандаа нэмж хийсэн орлогын 100,000 төгрөг тутамд 1 тохирлын эрх;
⦁ Хугацаатай төгрөгийн хадгаламжийн дансаа 3 сар болон түүнээс дээш хугацаагаар сунгах бүрд 1 тохирлын эрх тус тус олгогдоно.
Харилцагч та банканд бүртгэлтэй утасны дугаараасаа 131917 тусгай дугаарт “Tohirol” гэж бичин илгээж тохирлын эрхээ шалгах боломжтой.
Урамшууллын эздийг 2022 оны 10-р сарын 7-ны өдөр Фэйсбүүк дэх ХААН Банкны албан ёсны хуудсаар лайв хийж тодруулна. Аяны хугацаанд тохирлын эрх авсан нийт харилцагчдаас нэг хүнийг шалгаруулан, спортын хорхойтнуудын тэсэн ядан хүлээж буй “Катар-2022” хөлбөмбөгийн ДАШТ-ий тоглолт хосоороо үзэх эрхээр урамшуулах юм. Түүнчлэн 2 сая төгрөгийн цахилгаан барааны эрхийг 10 хүнд, нэг сая төгрөгийн хадгаламжийн эрхийг 20 харилцагчид гардуулах болно.
Тохиролд хамаарахгүй нөхцөлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
Хамтын өсөлт төгөлдөр - ХААН Банк
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна