Аутизмтай байж болзошгүй түүхэн хүмүүс


Аутизм нь өвчин биш, энэ бол харилцааны эмгэг юм.

Аутизмын Хүрээний Эмгэг /АХЭ/ гэдэг нь “Хүний бусадтай харилцах, нийгмийн харилцаанд орох, мэдээллийг хүлээж авч ойлгох, чадварт нөлөөлдөг насан туршийн өргөн хүрээний эмгэг”. Аутизмийн шалтгааныг одоо хүртэл шинжлэх ухаан олж нээгээгүй байгаа бөгөөд тархины үйл ажиллагааны тодорхой нэг саатлын улмаас үүдэлтэй гэдэг дээр эрдэмтэд судалгаа шинжилгээ хийсээр байна. АХЭ-ийн дотор хэд хэдэн төрлийн аутизмын эмгэг багтдаг. Энэхүү эмгэг нь өргөн хүрээнийх тул аутизмтай хүн бүр өөр өөр байдгаараа онцлогтой. Аль ч төрлийн аутизмтай хүнд хэл яриа ба хүнтэй харилцах, нийгмийн харилцаа, туйлширмал ба баригдмал сэтгэлгээ гэсэн гурван бэрхшээл заавал байдаг.

Тэгвэл аутизмтай байж болзошгүй түүхэн хүмүүсийг харцгаая.

Алберт Эйнштэйн /1879-1955/

Түүхэн дэх хамгийн алдартай эрдэмтэн Алберт Эйнштэйний хувьд харилцааны ур чадвар муу, маш оройтож хэлд орсон, өөртөө өгүүлбэр давтан хэлдэг гэх мэт аутизмын хүрээний эмгэгийн шинж тэмдэгтэй байжээ. Түүнчлэн техник сэтгэхүй маш сайтай байсан зэргээс нь үндэслээд ийм таамаглал дэвшүүлсэн байна.

Чарльз Дарвин /1809-1883/

Тэрээр эволюцийн онолоороо алдаршсан, Английн натуралист, биологич байжээ.

Тринити Коллежийн багш Майкл Фицжералдын хийсэн судалгаагаар Чарлз Дарвин Asberger’s Syndrome буюу аутизмын хүрээний хөнгөн хэлбэрийн эмгэгтэй байсан ажээ. Дарвины бага насны дурдатгалаас харахад маш зожиг, бусад хүүхэдтэй тоглодоггүй байжээ. Мөн хими гэх мэт нэг төрлийн сэдэвт төвлөрөн анхаарахаас гадна визуал буюу юмсийн дүрс байдалд их ач холбогдол өгдөг байсан гэнэ.

Исаак Ньютон /1643-1727/

Кэмбрижийн их сургуулийн явуулсан судалгаагаар Ньютон Asbergers Syndrome юм уу аутизмын хүрээний өөр ямар нэг эмгэгтэй байсныг нотолжээ. Тэрээр маш зожиг бөгөөд бусадтай харилцахдаа маш болхи байжээ. Мөн ажилдаа хэт төвлөрдөг бөгөөд нэг хэвийн дадалтай байсан гэнэ.

Микеланжело /1475-1564/

Италийн сэргэн мандалтын үеийн зураач, зохиолч, уран барилагч, барималч, яруу найрагч, зохион бүтээгч бөгөөд өрнөдийн урлаг болон инженерчлэлийн хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулсан хүн юм. Эрүүл мэндийн салбарын түүхч, Доктор Мухаммад Аршадын нийтлэсэн судалгаагаар Микеланжелог аутизмын хүрээний эмгэгтэй байсныг нотлох олон баримт дэлгэжээ. Үүнд: ажилдаа хэт төвлөрдөг, огцом ааш нь өөрчлөгддөг, нэг төрлийн дадалтай, харилцааны ур чадвар дутмаг зэрэг юм.

Волфганг Амадэй Моцарт /1756-1791/

Алдарт хөгжмийн зохиолчийг аутизмын хүрээний эмгэгтэй байсан гэдэгтэй ихэнх судлаачид санал нэгддэг. Тэрээр чанга дуу чимээнд маш мэдрэг байсан бөгөөд заримдаа хачин жигтэй хөдөлгөөн, авиа гаргадаг байжээ.

Пол Дирэк /1902-1984/

Пол Дирэкийг 20 зууны хамгийн шилдэг физикчийн нэг гэдэгтэй хэн ч маргадаггүй. Квантын физикийн төрөлд гарамгай амжилт гарган 1933 онд Нобелийн шагнал авч байсан Кэмбрижийн их сургуулийн эрдэмтэн тэрээр олны хараанд өртөхгүйн тулд Нобелийн шагналаасаа хүртэл татгалзах оролдлого хийж байсан байна. Тэрээр маш сайн төвлөрч чаддаг, юмыг шууд утгаар нь хүлээж авдаг, бусдыг сайн ойлгодоггүй, нэг хэв маягтаа баригдмал зэрэг зантай байжээ.

Нэмэлт: Аутизмын талаар тоо баримт, мэдээ мэдээлэл

  • Өнөөдөр дэлхийн хүн амын 1% буюу 70 сая хүн Аутизмын хүрээний эмгэгтэй байна.
  • 1989 онд 10000-д 1, 2000 онд 150-д 1, 2018 оны тайлангаар 58-д 1 тохиолдол.
  • Аутизм эрэгтэй хүүхдэд 4-5 дахин олон тохиолддог.
  • Аутизмтай хүмүүсийн 1/3 нь эпилепситэй буюу унаж татдаг.
  • Аутизмтай хүмүүсийн 25%-30% нь хэл яриаг ашигладаггүй.
  • Аутизмын оношийг хүүхдийг дунджаар 3 настайд нь тавьж байна.
  • Аутизмтай хүмүүсийн 40% нь оюуны чадавхи хэвийн буюу өндөр байдаг.
  • Аутизмын шинж тэмдгүүд 6 сартайгаас илэрч эхэлдэг ба 18 сартайд аутизмыг оношлох боломжтой.
  • Аутизмтай хүмүүс оюуны чадвар сайтай ч нийгэмших чадвар султай учраас 10% нь ажил хийдэг, 5% нь найзтай ба гэр бүлтэй байдаг. 

Монголын аутизмын холбоонд бүртгэлтэй 785 гэр бүл байгаагаас эрэгтэй 627 (79.87%), эмэгтэй 158 (20.13%), насанд хүрсэн аутизмтай хүн 23, 6-15 нас буюу ЕБС насны 387, СӨБ буюу 3-5 насны 375 хүүхэд бүртгэлтэй байна.

Д.Анударь



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.157.1
    2022/08/11

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
    • 103.10.21.254
      2022/08/11

      iishee orj bolohgui virus shuu

  • 202.9.46.135
    2022/08/10

    Сонирхолтой л мэдээлэл байна.

    Хариулах