Л.Оюун-Эрдэнэ: Хөдөөд шилжин очиж байгаа төрийн албан хаагчийн цалинг хоёр дахин нэмэгдүүлнэ


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа авто зам, зогсоолын ажлын явцтай танилцав.

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Улаанбаатар хотоос хөдөө орон нутагт очиж ажиллах боловсон хүчнийг дэмжинэ. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотоос хөдөөд очиж байгаа иргэдээ "Шинэ үеийн илгээлтийн эзэд" гэж нэрлэнэ. Тэгээд ипотекийн зээлийн багц дэмжлэг өгнө. Хөдөөд шилжин очиж байгаа төрийн албан хаагчийн цалинг хоёр дахин нэмэгдүүлнэ. Мөн нэг удаагийн тэтгэмж өгнө. 2023 оны улсын төсвийн нэг онцлог энэ.

Нөгөө талдаа Улаанбаатарт ирж байгаа хүмүүс татвартай болно. Ингэж бид бодитой зохицуулалт хийхгүй бол цаг хугацаа өнгөрөх тусам Улаанбаатар хотын асуудал улам хүнд болно. Хүн ам өснө, автомашины тоо нэмэгдэнэ, эдийн засаг өснө, ажлын байр нэмэгдэнэ. Ингээд бид нутаг дэвсгэрийнхээ 0.3 хувьд төвлөрсөөр байгаад нэг хот улс болно. Энэ үндэсний аюулгүй байдлын асуудал болж, алс хязгаар нутаг эзгүйднэ" гэв.




Сэтгэгдэл (18)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 43.242.243.106
    2022/08/18

    Зөв шүү...арай оройтлоо..эртхэн ингэх байсан юм да...харьяа. хэрэгжүүлж чадвал 2024 оны сонгуульд ман хэдэн суудал авна..

    Хариулах
  • 66.181.160.111
    2022/08/16

    Энэ маш зөв.Хүний эрх гэдгийг хэмжэн хязгааргүй тавьж попроод нэг дор бөөгнүүлсэн.Уг нь татвар авч байсныг Элбэшдорж нуай хүний эрх гэж хайотөй дүр үзүлээд болиулсан.Үр дүн юу болсон.Хайртудирдагч бондойж нийслэл ачаалалаа дийлэхээ больсон.

    Хариулах
    • 43.242.243.106
      2022/08/18

      Хайрт удирдагч Элбэгдорж амьд уу..

    • 202.126.89.26
      2022/08/16

      Маш зөв

  • 213.87.150.211
    2022/08/16

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
  • 59.153.115.176
    2022/08/16

    bolj bna, daraa ini ayalg bvteegch huviin hevshlii hnee

    Хариулах
  • 103.229.120.21
    2022/08/16

    Зөвхөн цалин нэмээд хангалттай юу? Амьдрах орчин, бусад хэрэгцээг нь яах юм. Хөдөө ажиллах төрийн албан хаагчийн тоог нэмэх хэрэг үү? Угаасаа тэнд ажиллаж байгаа хүмүүсийнхээ цалинг адилхан 2 дахин нэмэх үү? Энэ бодитой биелэх санхүү төсөв байгаа юу? Эсвэл хоосон амлалтуудын нэг үү?

    Хариулах
  • 203.91.115.37
    2022/08/15

    Хөдөө ажиллаж байгаагаа гурав дахин нэм

    Хариулах
  • 202.21.109.37
    2022/08/15

    Gehdee ajliin bairnii oron toog sudalj ilgeelt mayagaar,yavuulahgui bol haana yamar ajil bgaag ben medeh be

    Хариулах
  • 103.20.152.49
    2022/08/15

    Mash zuw Sanaa baina

    Хариулах
  • 194.0.245.133
    2022/08/15

    Тэгвэл ямар их хүн хөдөө очиж амьдрах болдоо

    Хариулах
  • 103.242.47.6
    2022/08/15

    хэзээнээс хэрэгжих юм бэ. 8 сард шилжээд ирсэн.

    Хариулах
  • 202.126.90.92
    2022/08/15

    Нас заасан бгаа юу

    Хариулах
  • 103.68.107.106
    2022/08/15

    Төрөөс бодлогоор хөдөө ажтллагчдын цалинг бүхэлд нь нэмж байж д хөдөөгийн хөгжлийг дэмжиж, төвлөрлийг сааруулах хэрэгтэй л дээ. Даанч одоогийн төрд ямар ч бодлого байхгүй харагдаад бгаан.

    Хариулах
    • 202.126.89.221
      2022/08/15

      Тм шүү

  • 202.179.3.135
    2022/08/15

    Адилхан ажил хийчихээд ийм ялгавартай байж болохгүй ээ. Хөдөөд байгаа хүмүүсийнхээ цалинг нэмчихвэл хотод байгаа нь очих магадлалтай.Олон улсын жишиг ч тийм л байдаг. Тэгэхэд манайхан оюуны хомсдолтой хүмүүс шиг гал унтраасан, өнөө маргаашаа аргацаасан шийд гаргах юм даа

    Хариулах
    • 66.181.160.31
      2022/08/16

      Тамын тогооны үлгэр, чиний цалинг хасахгүй бол шилжиж чадах зоригтой бусдынхыг нэмэг л дээ.

    • 202.126.88.196
      2022/08/15

      Маш зөв санаа бнаа заавал хэрэгжүүлээрэй !!