Наймдугаар сарын 27-ноос есдүгээр сарын 3-ныг хүртэл автомашиныг тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулана

2022/08/25

Автомашинуудыг нийслэлийн замын хөдөлгөөнд оролцуулахдаа улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлах эсэх шийдвэрийг танилцуулж байна. 

Хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар:  "Автомашинуудыг наймдугаар сарын 27-ноос есдүгээр сарын 3-н хүртэл автомашины улсын дугаарын сүүлийн орны тэгш, сондгойгоор хязгаарлан хөдөлгөөн оролцуулах шийдвэр гарлаа. Энэхүү зохицуулалт өглөө 08:00-20:00 цаг хүртэл үйлчилнэ" гэв.

2020 онд нийслэлийн Засаг даргын захирамжаар тогтоосон хязгаарлалтын хүрээнд дугаарын хязгаарлалт үйлчилнэ. Тодруулбал: 

  1. 32-ын тойрог
  2. Тэмээтэй хөшөөний уулзвар
  3. Саппорогийн тойрог
  4. Чулуун-Овооны постоос дотогш замуудад дугаарын хязгаарлалт үйлчилнэ.

Яаралтай тохиолдолд Улаанбаатар хотыг тойрон явах хөдөлгөөнийг хориглохгүй.  Дугаарын хязгаарлалтын үед телекамерын тусламжтайгаар зөрчлийг илрүүлж, арга хэмжээ тооцдог байна. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.158.23
    2022/08/26

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах