Жо Байден жилд 125 мянган доллароос доош орлоготой хувь хүмүүс болон 250 мянган доллароос бага орлоготой өрхийн 10 мянган доллар хүртэлх оюутны зээлийг цуцлах шийдвэр гаргав. Ингэснээр нийт зээлдэгчдийн 45 хувь нь буюу 20 сая гаруй хүний өр бүрэн тэглэгдэх болсон байна.
Жо Байден өнгөрсөн оны арванхоёрдугаар сард холбооны ихэнх оюутны зээлийн төлбөрийг сүүлийн удаа тэглэнэ гэдгээ мэдэгдсэн юм. Улмаар 20 сая гаруй хүний 10 мянган долларын оюутны зээлийг тэглэхээс гадна Pell Grant-д хамрагдсан буюу санхүүгийн онцгой хүндрэлтэй оюутнуудад 20 мянга хүртэлх долларын тусламж үзүүлэхээр болсон байна. Тэгэхээр нийт зээлдэгчийн 45 хувь нь ямар ч өргүй болох бол 95 хувь нь зээлийн төлбөрөөсөө тодорхой дүнг хөнгөлүүлэх аж.
Жо Байдений 10 мянган долларын оюутны зээлийг тэглэх шийдвэр нь холбооны засгийн газарт 244 тэрбум долларын хохирол учруулах бол 20 мянган долларын тусламжийн шийдвэр нь засгийн газрын зардалд 120 тэрбумын зардал нэмэх гэнэ.
Нийтдээ 40 сая гаруй Америкчууд боловсролын зээлийн өртэй байгаа бөгөөд тэдний нийт зээлийн дүн нь $1.7 их наяд юм. Түүнчлэн боловсролын зээлийн дундаж үлдэгдэл 42 жилийн өмнө 12 мянган доллар байсан бол одоо 30 мянган доллар болжээ. 2019 онд л гэхэд 10 сая гаруй хүн зээлийн хугацаагаа хэтрүүлж, төлбөрийн үүргээ биелүүлээгүй байсан аж. Тиймээс Жо Байден энэхүү шийдвэрээ гаргасан бөгөөд өргүй болж буй 20 сая гаруй хүнийг орон сууц худалдаж авах, гэр бүл зохиох, бизнес эхлүүлэх гэх мэт цаашдын боломжоор нь хангаж байна хэмээн үзэж байна.
Эх сурвалж: abc7 eyewitness news
Д.Анударь
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.130.25
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw
Хариулах