“Азийн хүүхдүүд-2022” наадмаас манай улсын тамирчид 11 медаль хүртлээ

2022/08/26

ОХУ-ын Владивосток хотод “Азийн хүүхдүүд-2022” наадам болж ОХУ-ын найман мужийн болон Азийн 12 орны нийт 1,307 тамирчин оролцсон бөгөөд үүнд манай улсын 31 тамирчин спортын таван төрөлд өрсөлдөж, нийтдээ 11 медаль хүртсэн юм.

Баг тамирчдыг хүлээн авах ёслол өнөөдөр /2022.08.26/ болсон бөгөөд болсон ёслолын үеэр Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан тамирчдад баяр хүргэн талархал илэрхийлж, цаашдын тэмцээнүүдэд нь амжилт хүслээ.

Биеийн тамирын тэргүүний цол тэмдгээр:

  • Жүдо бөхийн дасгалжуулагч Б.Баасандорж,
  • Монголын кураш бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Ганбаатар нарыг,

Биеийн тамир, спортын улсын хорооны жуух бичгээр:

  • Монголын кураш бөхийн холбооны дэд ерөнхийлөгч Н.Ганзориг,
  • Сэлэнгэ аймгийн Сант сумын ЕБС-ийн багш, Биеийн тамирын тэргүүний ажилтан В.Ганболд,
  • Төв аймгийн Баянчандмань сумын самбо, жүдо бөхийн “Чандмань оргил” дэвжээний үүсгэн байгуулагч Н.Буянхишиг,
  • Монголын мас рестлингийн холбооны ерөнхийлөгч Э.Мөнхсүрэн,
  • Усан спортын багш, дасгалжуулагч, олон улсын усан спортын шүүгч Б.Энхтуул нарыг тус тус шагналаа.

Мөн Хобби сургуулийн сурагч, усан спортын өсвөрийн тамирчин Н.Хишигбаярт Спортын дэд мастер цолыг гардуулан өгсөн бол дээрх тэмцээнд амжилттай оролцсон бусад тамирчдад бэлэг дурсгалын зүйл гардуулав.


Азийн хүүхдүүд-2020 наадамд амжилт гаргасан тамирчдыг танилцуулбал,

Кураш бөхийн спортын:

  • 60 кг жинд барилдсан өсвөрийн тамирчин Б.Батхүү алтан медаль
  • 50 кг жинд барилдсан өсвөрийн тамирчин н.Өсөх-ирээдүй мөнгөн медаль,
  • 57 кг жинд барилдсан өсвөрийн тамирчин н.Нандин-Эрдэнэ хүрэл медаль,

Жүдо бөхийн спортын:

  • 46 кг жинд барилдсан өсвөрийн тамирчин н.Чилүгэй мөнгөн медаль,
  • 70 кг жинд барилдсан өсвөрийн тамирчин н.Амар-Энх хүрэл медаль,
  • 50 кг жинд барилдсан өсвөрийн тамирчин н.Төгөлдөр хүрэл медаль,

Самбо бөхийн спортын:

  • 47 кг жинд барилдсан өсвөрийн тамирчин н.Нандин-Эрдэнэ,
  • 49 кг жинд барилдсан өсвөрийн тамирчин н.Чинхүслэн нар хүрэл медаль хүртсэн юм.

Харин Мас рестлингийн спортын төрөлд н.Эрдэнэхатан, н.Жавхлан, н.Заяа нар хүрсэл медаль тус тус хүртсэн бол усанд сэлэлтийн төрөлд Н.Хишигбаяр дэд мастерийн болзол хангасан юм.

Т.Тэргэл



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 197.211.53.19
    2022/09/11

    Бүгдэд нь энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу, танд бөөрийг 760,000 доллараар зарж, эрүүл саруул байх боломж байна. Fortis эмнэлэг бөөрний хүнд донороос 760,000 долларын бөөр худалдаж авч байна, тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ авч, ядуурлаас ангид байхын тулд байгаа зүйлээ ашигладаг, хэрэв та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байвал тэд боломжтой. бөөр шилжүүлэн суулгахад тусална Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсвэл тэдэнтэй холбоо барьж болно Тэр ч байтугай бид танд визээ хагалгаанд орох болон мэс засал хийлгэсний дараа нэн даруй боловсруулахад зориулж мөнгөний тодорхой хэсгийг төлдөг Мэс засал хийвэл тэд танд бэлэн мөнгө өгдөг Сонирхсон хүн эмнэлэгтэй холбогдож болно (fortis.hospital.in@ gmail.com)

    Хариулах
  • 213.87.130.25
    2022/08/27

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах