СХД-ийн 12 дугаар хороо “3X3” сагсан бөмбөгийн талбайтай боллоо

2022/08/26

Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны 1-р байрны хүүхдийн тоглоомын талбайг “3х3” сагсан бөмбөгийн талбай болгон тохижуулж дууслаа. 

Энэхүү тохижилтыг СХД-ийн ЗДТГ, “Хаан банк”-тай хамтран гүйцэтгэсэн байна. Тус сагсан бөмбөгийн талбайн тохижилтын ажлыг “Хаан банк”-ны зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхэд залуусын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчин нөхцөлөөр хангах, залуусын хүсэл мөрөөдлийг дэмжин ажиллахын тулд хамтран ажиллах саналыг СХД-ийн Засаг дарга Н.Алтаншагайд хүргүүлэн, санамж бичгийг энэ оны дөрөвдүгээр сард байгуулж байсан. 

Ийнхүү санамж бичгийн хүрээнд хийх ажил биелэлээ олж дүүргийн хүүхэд багачууд “3х3” сагсан бөмбөгийн талбайтай боллоо.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.130.25
    2022/08/27

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах