Говь-Алтай аймгийн 18 сум, 2 тосгоны иргэн “Эрүүл Алтай” Эмнэлгийн үзлэг оношилгоонд хамрагдлаа

Өчигдөр 11 цаг 25 минут

“Төрөлх-Алтай” Төрийн Бус Байгууллага үүсэн байгуулагдсаны 4 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Дөрвөн жилийн ойн хүрээндээ Говь-Алтай аймгийн зорилтот бүлгийн иргэдийг үнэ төлбөргүй эрүүл мэндийн үзлэгт хамруулжээ.

Төрөлх нутгийн ахан дүүсийнхээ эрүүл мэндийн төлөө “Эрүүл Алтай” эрүүл мэндийн өдөрлөг Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төв дэх Анагаахын Шинжлэх Ухааны Их Сургуулийн байранд зохион байгуулагдлаа. Өдөрлөгт Говь-Алтай аймгийн 18 сум, 2 тосгоны 1527 иргэд хамрагджээ. 

Иргэд бөөр, зүрх, чих, хамар хоолой, ЭХО оношилгоо, уушги, нүдний үзлэг оношилгоонд хамрагдлаа. Мөн энэ үеэр Бүгд Найрамдах Солонгос Улсын Жэжү хотын нүдний нарийн мэргэжлийн эмч нар 1000 хүнийг нүдний нарийн үзлэгт хамруулж үнэ төлбөргүй харааны шил тохируулж өгчээ. 

“Төрөлх Алтай” Төрийн Бус Байгууллага нь байгуулагдсан цагаасаа хойш төрөлх нутгийнхаа иргэдийн эрүүл мэнд, боловсрол, мал аж ахуйн салбарт бодитой ажил, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллаж байна.

Дашрамд дурдахад “Төрөлх Алтай” Төрийн Бус Байгууллагыг Говь-Алтай аймгийн 1-р сургуулийг 1998 онд төгсөгчид хамтран байгуулжээ.




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.160.120
    19 цагийн өмнө

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
  • 66.181.186.200
    Өчигдөр

    шүд бас үзэж бгаа юмсан

    Хариулах