"Дөл-2022" тэмцээнийг өсвөр үеийнхэнд цэрэг, эх оронч хүмүүжил олгох, эх орноороо бахархах үзлийг төлөвшүүлэх, тэдний бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэл, тэсвэр хатуужил олгох, ирээдүйн мэргэжлээ зөв сонгоход нь дэмжлэг үзүүлж, Зэвсэгт хүчний залгамж халааг бэлтгэх зорилготойгоор жил бүр зохион байгуулдаг уламжлалтай.
Тэмцээнд аймаг, дүүргүүдээс шалгарсан шилдэг 30 баг оролцож, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн бөгөөд Цэрэг-спортын “Дөл-2022” тэмцээн улсын хэмжээнд гурван үе шаттайгаар амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Тэмцээний хаалтын ёслолд 21 аймаг, 9 дүүргээс оролцсон 400 гаруй сурагчийг төлөөлж, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн "Цасны барс" тасгийн захирагч, Ерөнхий боловсролын 124 дүгээр ангийн 12а ангийн сурагч Энхтөрийн Өсөхбаяр үг хэлэв. Тэрбээр тэмцээнд оролцож, бүр ялалтын медалийг зүүснээрээ миний зам мөр нэгэнт тодорхой боллоо. Тэр нь цэргийн хүн болох эргэлт буцалтгүй шийдвэр юм. Монгол Улсынхаа төлөө зүтгэе” хэмээн ёслов.
ДӨЛ ТЭМЦЭЭНИЙ ШИЛДГЭЭР:
1-р байр: Сонгинохайрхан дүүрэг
2-р байр: Чингэлтэй дүүрэг
3-р байр: Өвөрхангай аймаг
4-р байр: Багануур дүүрэг
5-р байр: Сүxбаатар дүүргийн баг тамирчид тус, тус шалгарлаа.
Дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай “Тэмцээнд үеийн найзуудтайгаа хурд, хүч, авхаалж самбаагаа сорин, цэрэг спортын тэмцээнээр өрсөлдөж тэргүүн байр эзэлсэн нийт тамирчид болон бэлтгэл хангасан албан хаагчдадаа баяр хүргэе. Та бүхний хичээл зүтгэл, сурган хүмүүжүүлэгч багш нарын сайн зааварчилгаа, бэлтгэл сургуулилтын үр дүнд энэхүү амжилтыг гаргалаа. Тус тэмцээнд оролцсон бүх сурагчдадаа сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсье. Мөн онцгойлон дүүргийн цэргийн штабын хамт олонд талархал илэрхийлье” хэмээв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
197.211.53.19
Бүгдэд нь энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу, танд бөөрийг 760,000 доллараар зарж, эрүүл саруул байх боломж байна. Fortis эмнэлэг бөөрний хүнд донороос 760,000 долларын бөөр худалдаж авч байна, тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ авч, ядуурлаас ангид байхын тулд байгаа зүйлээ ашигладаг, хэрэв та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байвал тэд боломжтой. бөөр шилжүүлэн суулгахад тусална Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсвэл тэдэнтэй холбоо барьж болно Тэр ч байтугай бид танд визээ хагалгаанд орох болон мэс засал хийлгэсний дараа нэн даруй боловсруулахад зориулж мөнгөний тодорхой хэсгийг төлдөг Мэс засал хийвэл тэд танд бэлэн мөнгө өгдөг Сонирхсон хүн эмнэлэгтэй холбогдож болно (fortis.hospital.in@ gmail.com)
Хариулах213.87.160.120
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw
Хариулах