Ө.Отгонбаатар: Монгол, БНСУ-ын сэтгүүлчдийн II форумыг БНСУ-д ирэх онд зохион байгуулна

С.Гандэлгэр
2022/09/19

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн урилгаар БНСУ-ын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Ким Дун Хун тэргүүтэй сэтгүүлчид манай улсад албан ёсны айлчлал хийж байна. Энэ талаар МСНЭ-ийн ерөнхийлөгч Ө.Отгонбаатар мэдээлэл өгөв. 

Тэрбээр "Өнөө өглөө хоёр тал тодорхой асуудлаар санал солилцлоо. МСНЭ, БНСУ-ын сэтгүүлчдийн холбоотой 2014 онд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан. 

Найман жил үргэлжилж буй хамтын ажиллагаагаа цаашид нэг шат ахиулах, улам гүнзгийрүүлэх талаар ярилцлаа. БНСУ-ын сэтгүүл зүйн салбараас монголын сэтгүүлчид туршлага судлах, сэтгүүлч солилцоонд анхаарал хандуулах талаар бид хүсэлтээ илэрхийлсэн. 

Монгол, БНСУ-ын сэтгүүлчдийн хоёрдугаар форумыг БНСУ-д 2023 онд зохион байгуулна. 25 хүний бүрэлдэхүүнтэй сэтгүүлчдийн баг форумд оролцоно. 10 дугаар сард багтааж МСНЭ-ийн төлөөлөл БНСУ-д айлчлахаар болсон.

Найман жилийн хамтын ажиллагааны санамж бичгийг нэг шат ахиулж үзэглэхээр боллоо" гэв. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.138.98
    2022/09/20

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах