Aвтомашингүй өдөр спорт, урлагийн олон үйл ажиллагаа зохионо

Х.Есү
2022/09/22

Автомашингүй өдрийг "Эрсдэлгүй-Эрүүл орчныг хамтдаа" уриан дор есдүгээр сарын 25-нд зохион байгуулах гэж байна.

Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө: "Дэлхийн хотууд жил бүрийн есдүгээр сарын 22-ныг автомашингүй өдөр болгон зарласан байдаг. Манай улсын хувьд амралтын өдрийг сонгон автомашингүй өдрийг зохион байгуулна. 

Нэг өдөр ч гэсэн автомашинаас татгалзаж, гэр бүлдээ цаг гаргах, явган алхах зэрэг эрүүл мэндийн талаас олон ач холбогдолтой.

Энэ жил маш олон арга хэмжээ зохион байгуулна. Автомашингүй өдрөөр явган алхдаг, дугуй унадаг гэх ойлголт байдаг бол энэ жил спортын олон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөсөн. Тухайлбал, шатрын тэмцээн, 3х3 сагсанбөмбөгийн тэмцээн, спортын төрлүүдийн үзүүлэх тоглолтууд болно" гэлээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.154.239
    2022/09/23

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах