Ахмадууддаа зориулсан нийгэм, соёлын үйл ажиллагааг сар бүр зохион байгуулахааар шийдвэрлэлээ

С.Гандэлгэр
2022/10/01

Дундговь аймгийн Засаг дарга Олон Улсын Ахмадын баярын өдрийг тохиолдуулан захирамж гаргалаа. Тэрээр нутаг орныхоо хөгжил, үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө өөрийн амьдралыг зориулж гавьяаныхаа амралтад гарсан азай буурайнуудаа цаашид нийгэм, соёлын үйл ажиллагаанд идэвхтэй оролцуулах зорилгоор шийдвэрлэжээ. Ингэхдээ Олон Улсын Ахмадын баярыг сар бүр 10 дугаар сарын 01-ний өдөр өргөн дэлгэр зохион байгуулах, сар бүрийн 15-ны өдөр соёл урлагийн болон хүндэтгэлийн арга хэмжээ хийж байхаар болжээ. Энэ нь орон нутгийн хувьд анх удаа бүх ахмадуудаа хамруулах нийгмийн ажил болж буйг аймгийн удирдлагууд онцолж байна. Захирамжийн эхлэл болгож  энэ жилийн Ахмадын баярыг Дундговь орон даяар 500 гаруй ахмад оролцсон баярын үйл ажиллагааг зохион байгуулж, гарын бэлэг гардуулсан нь өндөр настнуудын сэтгэлийг хөдөлгөсөн баярт үйл явдал болж буйг онцгойлон ярьцгааж байна.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.90.87
    2022/10/03

    Bayr hvrgie

    Хариулах
  • 66.181.190.217
    2022/10/02

    ymar surhii aimag ve

    Хариулах
  • 213.87.155.179
    2022/10/02

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах